Монголын чадварлаг эмэгтэй хөтлөгч нарын тоонд зүй ёсоор ордог Одгэрэл аль хэдийнээ 30 насны босгыг алхсан ч гэр бүл зохиож амжаагүй байгаа.
Удтал ганцаараа явсан бүсгүй найз залуугаараа Буриад залууг сонгосон нь олныг алмайруулсан. Түүний дурлалт залуу “Universe best songs” 2011 наадмын шилдэг 25 оролцогчдын нэг Цокто юм.
Хосууудыг уг нь тун удахгүй ,хуримын тов дуулаж магадгүй гэж байсан ч тэд 2 тийш болсон. 8 насаар дүү найз залуугаасаа салсан хөтлөгч бүсгүй нэлээдгүй хугацаанд гунигласан ч амьдрал нэгээр дуусах биш хэмээн өөрийгөө тайвшруулсан сурагтай.
Харин авъяаслаг бүсгүйгийн дараагийн сонголт нь мөн л “Universe best songs-2013”наадмын оролцогч 353 дугаартай А.Асутайг байж магадгүй хэмээж байгаа аж. Тэрбээр шилдэг арван зургаан оролцогчдоос А.Асутайг илүүтэй дэмждгээ хэнээс ч нуудаггүй гэнэ.
А.ГАНАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN