Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хөх авахуулах хагалгаа хийлгэснэээ албан ёсоор мэдэгдэж “Би өөрийнхөө чадах хэмжээнд хавдрын эрсдэлийг багасгахаар шийдсэн. Тиймээс ч хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж энэ хагалгааг хийлгэсэн. Хоёр хөхөө авахуулна гэдэг амар зүйл биш. Гэхдээ хамгийн сайхан нь би одоо аз жаргалтай байна. Миний хөхний хавдраар өвчлөх магадлал 87 хувиас 5 болж буурсан. Одоо би хүүхдүүддээ ээжийнхээ өвчнөөс болж нулимс унагах хэрэггүй гэж хэлж чадахаар боллоо” хэмээн хэлж байсан.
Тэрээр хөх авхуулснаас хойш анх удаа олны өмнө гарч улаан хивсний ёслолд нөхөр Брэдийн хамт оролцжээ. Түүний шүтэн бишрэгч фенүүд нь өмнөөс нь уйлж нулимс дуслуулж байлаа.
Б.Цацаа
Эх сурвалж: www.miss.mn