1981 оны энэ өдөр Орос, Америкийн теннисчин, загвар өмсөгч Анна Курникова төржээ. Хос тоглолтоор дэлхийн номер нэг теннисчин болж байсан тэрбээр эдүгээ Америкийн иргэн. Мөн энэ төрөлд Мартина Хингисийн хамт Австралийн “Нээлттэй” тэмцээний хоёр удаагийн аварга болж байв. Тэрбээр хойд хөршийн түүхэн дэх Олимпийн наадмын хамгийн залуу оролцогч. Аав нь бөх, ээж нь теннисний спортын дасгалжуулагч. Багаасаа энэ төрлөөр хичээллэж эхэлсэн түүнийг 10 настай байхад Флоридагаас алдарт теннисчин Ника Боллетьерийн академийн тэтгэлэгт сургалтад урьснаар дэлхийн хэмжээний амжилтын гараа нь эхэлжээ.
2010 оны есдүгээр сард тэрбээр АНУ-ын иргэн болсон. Тэр үедээ “Би үргэлж өөрийгөө нэг бол орос, нэг бол америк гэж мэдэрсээр ирсэн” хэмээж байж. Түүнд паспорт байдаг эсэх ч сонин биш гэнэ. Москвад төрж, бага насаа ч тэрбээр эдүгээ 173 см өндөр, 56 кг жинтэй, теннисийг баруун гараараа тоглодог ч, зүүнээрээ цохихдоо ч бууж өгдөггүй. Мэргэжлийн тамирчны хувиар 2003 онд зодог тайлсан. Загвар өмсөгчийн чиглэлээр дэлхийд нэртэй олон компанийн бүтээгдэхүүнийг сурталчилсан том зэрэглэлийн од юм.