Интернэт бол хүний нөөц бүрдүүлэх ажлыг хялбарчилж байгаа хэрэгсэл билээ. Харин онлайн өргөдөл илгээх ажиллагааг илүү хурдан бас хялбар хийхийн зэрэгцээ өргөдөл гаргагч нарын тоо өсөн нэмэгдэж, кибер оронзайд сая сая Сиви, резюме-үүд “нисч” байна. Та энэ урсгалыг хэрхэн зохицуулж байна?
Та ажлын байрны зар бичих ажилдаа бууж өгөх хэрэгтэй юу? Мэдээж үгүй. Хурдан бас зардал багатайгаар топ ур чадвартай хүмүүсийг татах илүү сайн арга одоохондоо байхгүй шүү дээ. Хүний нөөц бүрдүүлэх цагаа багасгах, чанарыг сайжруулахын тулд дараах энгийн стратегиудыг дагаж мөрдөөрэй.
Ойлгомжтой байх
Жишээ нь нэг компани бүтээгдэхүүний менежер гэсэн ажлын байр зарласан байсан ба “гурван хэмжээст загвар бүтээх, бүтээгдэхүүний нарийвчлалыг хийх, баримтжуулалтыг хийхчадвартай байх” гэж бичсэн байна. Энэ зарыг бас нэг өөр зартай харьцуулах юм бол “урлагийн салбарын үндсэн шийдвэр гаргагч менежерүүдтэй харилцаа холбоотой байх /нэн ялангуяа кино болон хөгжмийн салбарт/” гэсэн шаардлагыг заасан байна. Энэ зарыг ойлгоход илүү хялбар бөгөөд илүү тодорхой заасан учраас ур чадваргүй өргөдөл гаргагч нарыг татах нь багасна гэсэн үг. Хэрэв та компаний хэлийг багтаасан ч хэн нэг найз эсвэл хүний нөөцийн зөвлөх байгаа бол таны зарыг илүү мэргэжлийн нүдээр хянуулахад тусламж авч болно.
Өргөдөл гаргах үйл явцыг хэтэрхий хялбар болгох хэрэггүй. Харин үүний оронд резюме ирүүлэхийг асуухын оронд ажлын зарандаа үүрэг даалгавар оруулж болно.
Жишээ нь вэбмастерийн ажлын байр зарласан бол “Өргөдөл гаргахдаа вэбсайтын дизайн хийх ур чадвараа тодорхойлно уу. Амжилттай ажил горилогч нь тодорхой нэг вэб сайтыг бүрэн хянаж шалгах ажилд уригдах бөгөөд бид бүхэн таныг энэ ажлыг хэрхэн хийж гүйцэтгэж байгааг мэдэхийг хүсч байна.” гэх мэтээр бичвэл зүгээр. Эсвэл жижиглэн худалдааны компани харилцагчийн үйлчилгээний ажилтан ажилд авах гэж байгаа бол ажил горилогч нарын туршлагад хамгийн хэцүү харилцагчийн нөхцөлд хамгийн амжилттайгаар зохицуулсан 3 тохиолдлоо тодорхойлон Cover letter-тээ багтаан ирүүлнэ үү. “Бидний шаардлагыг хангасан ажил горилогчийг манай компанид ажилд орох гайхалтай боломж хүлээж байна” гэх мэтээр бичиж болно. Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилдаа амжилттай байхын тулд тухайн зах зээлийн нөхцөлтэй өөрийн стратегиа нийцүүлэх хэрэгтэй. Компанидаа сайн хүний нөөц бүрдүүлэх үйлчилгээг та үр дүнтэй хийж чадах учраас ажил горилогчдын урсгалыг та удирдаж чадна гэсэн үг. Онцгой шинж, ойлгомжтой ажлын байрны зарыг бий болгосноор өргөдлийн процессийг хялбарчилж, шаардлага хангааггүй ажил горилогчдын тоог цөөлөх, зөв хүмүүсээ хурдан олох боломж бүрдэнэ.
ЭХ СУРВАЛЖ: BIZNETWORK