Дэлхийд одууд ихэнх нь шивээстэй байдаг. Тэд амьдралд тохиолдсон чухал үйл явдал, эсвэл ханз, ром тоо, хүний нэр мэтчилсэн олон зүйлийг биен дээрээ шивүүлдэг байна. Ингээд оддын шивээснээс хүргэе.1. Английн хөлбөмбөгч Дэвид Беккемийн хятад ханзны шивээс. 2013 оны гуравдугаар сард Бээжинд болсон арга хэмжээний үеэр өөрийн шивээсээ үзүүлж байгаа нь.2. Дуучин Ники Минаж гаран дээрээ мөн л ханзны шивээстэй. Түүний ханзны утга учир нь “Бурхан чамтай хамт” гэсэн утгатай гэнэ.3. Жүжигчин Эва Лонгариа нуруун дээрээ загалмайн шивээстэй.4. Сеан Комб буюу P.Diddy Нью-Йорк гэсэн шивээс гарын шуун дээрээ хийлгэсэн.5. Нялх од Жастин Биебэр дөнгөж 18 настай хэдий ч нэлээд хэдэн шивээстэй. Түүнд сарнай, ханз, шувуу зэргийн шивээс байдаг бол энэхүү зурган дээр Ром тоо байгааг харж байна.6. Дуучин Крис Браун цээжээрээ дүүрэн шивээстэйг хүн бүр мэднэ.7. Харин энэ бол Крис Брауны хос Рианнагийн хөний доорх шивээс. 8. Кэйша хамгийн этгээд шивээстэй нь. Түүний уруулны дотор талд “Үүнийг хөх” гэсэн бичиг байдаг.9. Анжелина Жолие шивээсний асуудалд алдаа гаргасан. Эхний зурган дээр нөхөр Билли Бобынхоо нэрийг шивүүлсэн байсан. Дараа түүнээс салж Бред Питтэй суусныхаа дараа шивээсээ арилгуулж оронд нь нөхөр зургаан хүүхдийнхээ нэрийг шивүүлжээ.10. Өнөө цагийн сайхан хүүхнүүдийн нэг Меган Фокс баруун гарынхаа шуун дээр Мерилин Монрогийн дүрийг шивүүлсэн.11. Алдард боксчин Майк Тайсон сүүлийн үед хэд хэдэн кинонд дүр бүтээсний дотор “Шарталт” кино багтана. Түүний өвөрмөц төрхийг чимдэг зүйл нь зүүн нүдийг тойрсон шивээс юм.12. Пуучин Pink хүзүүнийхээ ард талд бар кодны шивээстэй. Тэр нь түүний төрсөн он, сар, өдөр буюу 9.8.79 гэсэн тоог илэрхийлдэг юм байна.13. Кети Перри таван шивээстэй. Бугуйн дээрээ есүс гэсэн бичиг, шагайн дээрээ гүзээлзгэний дүрс гэх мэт өвөрцөм шивээснүүд түүнд бий.14. Селена Гомез нэлээд хэдэн шивээстэй хэмээн хэвлэлүүдээр цацагдсан. Гэхдээ олонх нь хуурамч шивээс байсан юм. Түүнд байдаг жинхэнэ шивээс бол хүзүүн дээрх ром тоо. Энэ нь түүний ээжийн төрсөн өдрийг илэрхийлсэн 76 гэх тоо юм.15. Жүжигчин Жони Депп нийт 30 шивээстэй. Түүнийг шивээсний донтон гэж хэлж болно. Шивээс бүхэн нь түүний амьдралд тохиолдсон чухал үйл явдлыг илэрхийлдэг.16. Викториа Беккем нуруу дагасан шивээстэй. Энэхүү бичиглэл нь “Би хайртынх, хайр минь минийх” гэсэн утгатай гэнэ.17. Роббие Виллиамс дор хаяж 14 шивээстэй. Түүнээс хамгийн том бөгөөд тод нь зүүн мөрөн дээрх Маори дүрс юм.18. Силвистер Сталлоне баруун мөрөн дээрээ эхнэрийнхээ царайг шивүүлсэн.19. Дуэнь Жонсон буюу Рок Хавайд аялж явах үедээ ийм шивээс хийлгэсэн. 20. Жүжигчин Жмимми Фокс 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж толгой дээрээ ийм шивээс хийлгэсэн. Түүний энэхүү шивээсийг ихэнх хүмүүс тэнэгтэл гэж үздэг аж.
Б.Бат
Мэдээний линк: http://yellow.time.mn/content/31963.shtml – See more at: http://yellow.time.mn/content/31963.shtml#sthash.sDG2Tl9O.dpuf