Шивээстэй залуус олширсон бол шивээстэй бүсгүй тэднээс хэд дахин илүү болсон бололтой. Тэр тусмаа олны танил бүсгүйчүүд ямар нэгэн утга санааг илэрхийлсэн шивээс хийлгэж байж санаа нь амардаг болсон юм даг уу. Тансаг хэрэглээгээрээ алдартай дуучин Ч.Уранхолбоо Afrodita хэмээх шивээс хийлгэж гоо сайхныг бэлгэддэгээ харууллаа. Үргэлж олны хараанд байдаг болоод ч тэр үү биеэ ямагт цэмбэгэр авч явдаг түүний будаггүй төрхийг харсан хүн ховор биз. Тэрээр facebook найзууддаа усанд орчихоод авахуулсан бололтой, шивээснийхээ зургийг харуулж орхисон юм. Ингэхдээ тэрээр бараг будаггүй байлаа.