Саяхан шинэхэн хүүхдээ хүлээж аван уран бүтээлээсээ түр завсарласан дуучин Beyonce-ийн дүү нь загварын ертөнцөд хөл тавьжээ. Түүний дүүг Solange гэдэг бөгөөд эгчтэйгээ ихэр мэт адилхан дүү нь эгчээсээ 4 насаар дүү юм байна. Тэрээр дууны үг ая зохиож эгчтэйгээ хамтран цомог гаргаж байсан авъяаслаг бүсгүй юм. Дуулах, бүжиглэх авъяастай бүсгүй дахин нэг шинэ ертөнцөд хүчээ сорихоор үзсэн нь загварын ертөнц байв. Тэрээр загварын тайзан дээр гараад нэг их удаагүй ч түүнийг хэдийнэ томоохон брэндүүд нүүр царайгаа болгох санал тавиад эхэлжээ.
Дуучин эгч нь цаг ямагт дүүгээ дэмжин ажилладаг бөгөөд, түүнийг загварын тайзан дээр гарах үед нь ээж, эгч хоёр нь байнга ирж үздэг байна. Solange-ийн хувьд “гэр бүлийн амьдралаа эхлүүлэх бодол одоогоор байхгүй бөгөөд өөрийнхөө хүссэн хэмжээний амжилтанд хүрсэн хойноо гэр бүлийн амьдралаа зохиож, эгч шигээ аз жаргалтай сайхан амьдрах болно” хэмээн ярьж байжээ.
Б.Урангоо