Эмэгтэйчүүд сайхан хөлтэй байхыг маш их хүсдэг. Орчин үеийн охид сайхан хөлтэй харагдахын тулд тусгай сунамтгай материалаар хийсэн урт богино оймс, тирко, өмд зэргийг их хэрэглэх болсон. Энэ нь өөрийгөө өвчин эмгэгтэй болгож зэрэмдэглэж байгаагийн бас нэг илрэл юм.
Яагаад гэвэл, дээрх сунамтгай материалаар хийсэн урт богино оймс, тирко, өмд зэргийг хийхэд
оролцдог сунамтгай эд нь булчинг чанга барьсаар цусны эргэлтийг тодорхой түвшинд саатуулж үүний улмаас хөлийн арьс, булчингийн цусан хангамж хямарч тэжээлийн дутагдалд ордог байна.
Эдгээрийн дүнд аажимдаа галбираа алдаж арьсны өнгө нь үхдэг.