Реалити шоуны од Ким Кардашяны экс нөхөр Крис Хампригийн түүнд гэрлэх санал тавихдаа өгсөн бөгж 749 мянган ам.доллараар зарагджээ.
Энэ сарын 15-нд Нью-Йорк хотноо Кристигийн дуудлага худалдаагаар 200 мянган ам.доллараас эхэлж дуудагдсан уг бөгжийг нэгэн үл мэдэх эрхэм ийм үнэд хүргэн авсан байна.
Ким Кардашян салсныхаа дараа түүнд буцаан өгөхөөс татгалзаад байсан энэхүү бөгж нь 2 сая ам.долларын үнэтэй бөгөөд дуудлага худалдаагаар 300-500 мянган ам.долларт хүрэх байх хэмээн таамаглаж байсан ч ийнхүү 749 мянгад хүрлээ.
Реалити шоу болон NBA-ийн оддын нүд унагам алмазан бөгжөөр эхэлсэн хурим харамсалтайгаар 72 хоногийн дараа төгсгөл болсон юм.
А.Сүрэн
gogo.mn