Арьс нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсыг гуужуулж долоо хоногт нэг удаа цэвэрлэгч маск тавих нь зүйтэй. Маш жижиг бөмбөлөг бүхий гуужуулагч тос, гель нь арьсанд хоромхон зуур шингэх тул их хэмжээний усаар угаах шаардлагатай. Ингэснээр арьсны илүүдэл тосыг арилгаад зогсохгүй өнгөн давхаргыг өөтэй харагдуулж байсан үхэжсэн арьсыг цэвэрлэдэг. Харин цэвэрлэгч маск нь арьсны илүүдэл тосыг яг л хуурай салфетка шиг уудаг бөгөөд маскыг 5 минут тавихад л хангалттай. Маск тавьсны дараа усаар угаагаад, арьсаа лосионоор арчина. Ер нь маск, гуужууулагчийн аль алиныг хэрэглэсний дараа арьс урьдынхаасаа толигор болсон нь мэдрэгдэж маш сайхан харагддаг. Холимог арьстай хүмүүс маскаа зөвхөн тослог хэсэгтээ л тавихад болно. Харин гуужуулагчаар юун түрүүнд нүүрнийхээ голын хэсгийг цэвэрлээрэй судас харагдаж байгаа хэсэгт хүргэхгүй байсан нь дээр шүү.
Эх сурвалж:http://naraa31.blog.banjig.net