Өнгөрсөн жилийн “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн байрын шагналт, хамгийн даруухан мисс тодотголтой Д.Долгион Мяанмар улсаар аялж явна.
Тэрбээр тус улсын Баган хотод болж байгаа Олон улсын аялал жуулчлалын мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа аж. Хачирхалтай нь уг тэмцээнд Сингапур, Эстони, Франц, Монгол, Итали, Мяанмар зэрэг зургаан улсын мисс өрсөлдөж байгаа юм байна.
Дэлхийд авлигаас эхлээд хар зүйлээр л нэр гарахаас хэтрэхээ больсон энэ улсад одоо идэр есийн хүйтэн болж байгаа гэнэ.Дашрамд сонирхуулахад 60 сая хүн амтай уг улс хаант засаглалаа 1948 онд халсан ч өнөөдрийг хүртэл цэргийн дэглэмээсээ “хагацаж” амжаагүй байгаа билээ. Мьанмар нь дэлхийн ядуу орны нэг билээ.