Намайг хүлээ…
Намайг хүлээ цаг хугацаа
Хөөрхөн бүсгүй болоодхъё
Хөнгөн даашинзаар гоёж
Хөл шилбээ гарган урдуур чинь гунхахыг хүлээ
Намайг хүлээ цаг хугацаа
Сайхан бүсгүй болоодхъё
Сарны туяанд гэрэлтэм царайлаг болж
Сул хархан гэзгээ задлан хажууд чинь алхахыг хүлээ
Намайг хүлээ цаг хугацаа
Үзэсгэлэнтэй бүсгүй болоодхъё
Үзмэн ягаан уруулаа будан
Үдшийн болзоонд дэргэд чинь алхахыг хүлээ
Би …
БИ бие болоод сэтгэлийн нэгдэл
Бийр цаасны нийлэх уулзвар
Бичиж туурвих хүсэл мөрөөдөл
Бодол эргэцүүллийн таашгүй зөрлөг
БИ үйл болон үгний хэрээс
Үзэг дэвтэрийн нэгдэх хугацаа
Үсэг эвлүүлсэн нэр төр
Үзэсгэлэнт байгалын гарын бүтээл
БИ эхлэл болон төгсгөлийн гүүр
Ээж аавын эрх охин
Ирээгүй хайрын эзэн болон зарц нь
Эрхэм нөхдийн анд болон дайсан
БИ амт болоод үнэрт цогцос
Ариун хайрын сонирхолтой роман
Аз дагуулсан амжилтын дуудлага
Анхны болон эцсийн дуу
Чи намайг аз жаргалтай болгочихлоо
Өглөө бүр чамайг бодон нүд нээх юм
Үд дунд өөрийн эрхгүй чам руу дохих юм
Үдэш болохоор чамайг хүлээн цөхрөх юм
Үгүйлсээр байгаад шөнөжин зүүдлэх юм
Чи намайг аз жаргалтай болгочихлоо
Найз нөхдийн ярианд чамайг дурсан оролцох юм
Намар уулзсан өдрөө дандаа дурсан ярих юм
Намайг гэсэн сэтгэлтэй гэж өөртөө итгэл төрүүлэх юм
Ном уншиж байгаа мэт боловч чиний нэрийг л давтах юм
Чи намайг аз жаргалтай болгочихлоо
Чимээгүй дуугүй болгочихлоо
Өнөөдрийг хүртэл өдтэй болгочихлоо
Өр зүрхийг минь эзэнтэй болгочихлоо
Чи намайг аз жаргалтай болгочихлоо