Канадын судлаачид гэр бүлийн хосуудыг удаан судалсны эцэст хэрүүл маргааны гуравны хоёрыг эхнэр нь өдүүлдэг гэсэн дүгнэлт хийжээ. Учир нь эмэгтэй хүн эр хүнээс илүү сайн ой тогтоолттой байдаг гэнэ. Нөхрөө оройтлоо гэж уурлахдаа эмэгтэй хүн яг тэр орой хоцорч ирсэнд нь төдийгүй өмнө нь бас тэгж байсныг санан уурладаг ажээ. Ихэнх гэр бүлийн хосууд яагаад лхагва гаригт их хэрэлддэг шалтгааныг эрдэмтэд одоо болтол тайлж чадаагүй байна.