АНУ-ын бизнесмэнүүд эрүүл, ухаантай, царайлаг хүүхэдтэй болохыг хүссэн залуу хосуудад зориулан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тэд царайлаг, боловсролтой жүжигчин, моделиудын өндгөн эсийг худалдан авч, дамлан зарж байна. Ийм өндгөн эс одоогоор 20 мянган ам.доллараас дээш үнэтэй зарагдаж байгаа тухай “Today” сонин мэдээлжээ.
Мэдээж үнэ яагаад ийм өндөр байгаагийн шалтгаан нь тун ойлгомжтой. Эрчүүдийн хувьд генетикийн материалаа өгөхөд тун амархан бол бүсгүйчүүдийн хувьд амьдралдаа дээд тал нь зургаан удаа л хийлгэж болох, өвдөлт үүсгэдэг ажиллавар аж.
Үүнээс гадна өндгөн эсээ өгсний дараа эмэгтэйчүүд хэдэн долоо хоногийн турш дааврын бэлдмэл уух ёстой.
Энэ үйлчилгээг эрхэлдэг Нью-Йоркийн агентлагууд өндгөн эсээ зарах сонирхолтой бүсгүйчүүдийн гадаад төрх, их, дээд сургуулийн дүнг хардаг байна.