Алдарт дуучин жүжигчин Уитни Хьюстоныг нас барсан тухай мэдээлэл дэлхий дахины шүтэн бишрэгчдийг нь гашуудалд автуулсан. Түүний охин 18 настай Бобби Кристина ухаан алдан Лос Анжелесийн эмнэлэгт хүргэгдсэн гэж цагдаагийн газар мэдээлсэн. Цагдаагийн мэдээлснээр охиныг бямба гарагийн 11:15 цагийн орчим Cedars-Sinai эрүүл мэндийн төвд хэвтүүлсэн байна. Түүнийг ням гарагийн өглөө эрт Нью-Жерсид амьдардаг эмээгийнд нь хүргэсэн тухай CNN мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээллийг нууцалсан байна. Дуучин Ким Буррель Грэйми авардсын улаан хивсний ёслолд бямба гарагийн үдээс хойш охинтойгоо хамт байсан гэж хэлсэн байна. Хэдхэн цагийн дараа тэр хэлсэн мэдээллээ өөрчлөхдөө найзыгаа Лос Анжелест ёслолын дараа ирсэн гэжээ.
Т.Анхаа