МОСКВА. /ОРОСЫН ДУУ ХООЛОЙ/. Омск хотын иргэн Анатолий Коненко 2014 оны Сочигийн өвлийн олимпт зориулж хамгийн жижигхэн олимпын бамбарыг бүтээжээ.
Түүний блогоос үзвэл, уг бамбарыг металлаар, 39,6 мм өндөр, 1:24 масштабтай хийсэн байна. Мөн уг бамбарыг спирт, керосиноор асаах боломжтой ба Оросын Гиннесийн номд бүртгэгджээ. Анатолий Коненко уг олимпын бамбараас гадна хэд хэдэн бичил бүтээлээ Гиннесийн номд бүртгүүлж байсан билээ. Үүнд: дэлхийн хамгийн бяцхан ном, зүүний сүвэгчээр багтах бяцхан тэмээ, шавьжинд зориулсан үнэт эдлэл зэрэг ордог.
А.Цацралт монцамэ