Попын хатан хаан, “алтан хоолойт” Уитни Хьюстон нас бараад удаагүй байгаа бөгөөд түүний талаарх мэдээлэл хэвлэлүүдээр дүүрэн байна. Алдарт дуучны гэнтийн үхэлд мэргэжил нэгт хүмүүс нь эмгэнэл илэрхийлсээр байгаа.
Дуучин Селин Дион “Өглөөний мэнд Америк” сонинд өгсөн ярилцлагадаа “Уитни надад хүч өгдөг байлаа. Би түүн шиг болохыг хүсдэг байсан. Түүний дуунуудыг дуулж, сонсч, үлгэр дурайл авдаг байсан. Тэр бол зөвхөн дуу хөгжим төдийгүй, загварт шинэ өнгө төрхийг бий болгосон” гэжээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/