Шведийн нийслэл Стокгольм хотноо өнгөрсөн сарын 26-нд болсон “Мерседес бенз” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Орифлейм” компани оролцжээ. Шоуны үеэр компанийн “The On” хэмээх шинэ нүүр будалтын бүтээгдэхүүн нээлтээ хийсэн байна.
Тус бүтээгдэхүүний Монгол дахь дүр төрөхөөр нь “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука шалгарч, 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнээс гадна түүнийг энэ сарын 6-нд Америкийн Нью-Йорк хотод болох “Мерседес бенз” шоуны хүндэт зочноор урьсан байна.
Шоунд загвар зохион бүтээгч Катя Зол болон “Саран” кашмер, “Дархан нэхий” зэрэг компани оролцохоор болжээ. Д.Уламбаяр энэ шоунд оролцсоны дараа Сан-Франциско хотод очиж оюутан залуустайгаа уулзахаар төлөвлөжээ. Мөн Монголын өв соёлыг танилцуулах үйл ажллагаанд оролцож өөрийн уран бүтээлээсээ хүргэх юм байна.
Эх сурвалж: Үнэн.мн