“Их эртний арга ч маш үр дүнтэй. Нүүрний арьсыг хөргөж, арьсыг зөөллөдөг. Мөн нүүрний хаван арилж, нүх сүв нарийсан арьс гоё, толигор болдог” гэж загвар өмсөгч тайлбарлажээ.
Алдартай загвар өмсөгч Кейт Мосс 39 настай ч их залуухан харагддаг. Уг нь тэр амьдралын эрүүл хэв маягийг баримтлах нь бүү хэл баар, цэнгээний газраар хэсч, наргих дуртай нэгэн. Ер нь түүнийг баарнаас салдаггүй гэхэд хилсдэхгүй. Бас дээр нь тамхи татна, архи ууна.
Гэсэн хэрнээ Кейт Моссын нүүр царай хорин хэдтэй мэт л харагддаг.Үүний нууц нь эмээгийн жороор хийсэн “beauty” хэрэгсэл болох өргөст хэмхийн ус гэж Кейт Мосс мэдэгдлээ. Тэрбээр өргөст хэмхний шүүсийг шахаж мөстэй саванд хийгээд нүүрээ дүрдэг гэнэ.