Жирэмсэн үед сексийн харилцаанаас зайлсхийх ёстой тохиолдол .
• ямар нэгэн шалтгаанаар үтрээнээс цус алдалттай үед
• эхэс савны амсарт байрлаж байх үед юмуу доошилсон гэх мэт эхэс хэвийн бус үед
• зулбах эсвэл дутуу төрдөг, хугацаанаасаа эрт ургийн ус гарах
• бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн бол
• ихэр хүүхэд тээж буй тохиолдолд төрөх хугацаанаас 2-3 сарын өмнөөс эхлэн эр эмийн харьцаа хориглоно.
Жирэмсэн үеийн сексийн аюулгүй байрлал.
Жирэмсний эхний үе
1. уламжлалт байрлал- эхнэрийнхээ гэдсэнд даралт учруулахгүй байх. Үүний тулд биеийн жингээрээ дарахгүй гар дээрээ тэнцвэрээ авч байх. Энэ үед эхнэр нь хөлөө хэт дэлгэхгүй байвал зохино.
2. солбисон байрлал- нөхөр нь биеэ бага зэрэг хоёр тийш нь найгуулан хийх. Ингэснээр эр бэлэг эрхтэн гүн орохгүй гэдсэнд ирэх даралт багасах болно.
3. уламжлалт байрлалын хувирсан хэлбэр- нөхөр нь өвдөг болон шуугаараа тулж бүсэлхийгээ өргөж биеэ тулах байрлал
Жирэмсний дунд үе.
1. өврийн байрлал- нөхөр эхнэрээсээ цээжээ хөндийрүүлэн хажуулдан хэвтэж хийх
2. арын байрлал- эхнэр цээжин биеэ бага зэрэг гараараа тулж биеэ түшинэ. Өврийн байрлалтай адил эхнэрийн гэдэс шахагдахгүй бөгөөд оролт эвтэйхэн хамгийн тохиромжтой байрлал
Жирэмсний сүүлийн хугацаа.
1. арын суух байрлал- эхнэрийнхээ нурууг цээжиндээ хүрч байхаар өвөр дээрээ суулган хийх. Эхнэр нь боломжоорооо хөлөө эвхэх хэрэгтэй.
2. арын байрлал- эхнэр цээжин биеэ өргөлгүй дэр дэрлэж, хажуугаараа өөртөө эвтэйхэн хэвтэнэ. Эхнэрийнхээ гэдсэнд огт шахалт үзүүлдэггүй, савны амсарт гэмтэл учруулдаггүй байрлал юм.
Бүсгүй.нэт