Х.Тэмүүжин сайд хар тамхины хэрэгт холбогдсон охиныг танина гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар “Би тэр эмэгтэйг мэднэ, нууж хаагаад байх шалтгаан ч байхгүй. Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт ч надад ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэр өмгөөлөгч нь хангалттай сайн өмгөөлөл үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэй хулгайн хэрэгтээ ял шийтгүүлсэн. Ялаа эдлээд гарч ирснийхээ дараа “Өмгөөлөгч олж өгсөнд баярлалаа” гэдгээ над дээр ирж хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй юм бий л дээ. Он гарснаас хойш ямар учир шалтгаантай нь мэдэгдэхгүй, миний ажил дээр хэд хэдэн удаа ирсэн. Дараа нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож баривчлагдсаныхаа дараа өөр нэг хүний өмгөөлөгчийн гар утсаар над руу ярьсан.
Ийнхүү Х.Тэмүүжин сайд хар тамхи, бас гар утасны хулгайн хэргээр ял эдэлж байсан бүсгүйтэй удаа дараа уулзаж, утсаар ярьж байснаа хүлээн зөвшөөрлөө. Хэрэг хийсэн хүмүүсийн алийг тэр гэх вэ. Гэтэл Г.Сарангэрэл хэмээх бүсгүйд өмгөөлөгч хүртэл олж өгөн барин уулзаж, зовлонг нь хуваалцсаар байсан нь жирийн хүмүүсээс өөр сонирхол байсныг нотлох мэт. Мөн энэ эмэгтэйг над руу зохион байгуулалттайгаар өгөөш болгон явуулсан юм байна гэж ам алдсан нь нэгийг хэлэх шиг. Ямартай ч эцсийн эцэст сайд өөрөө хүлээн зөвшөөрлөө. Хэргийг нэхэн сануулахад Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалтай зэрэгцээд түүнийг хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл хэмээх 17 настай охинтой амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл дэгдсэн. Хар тамхины хэрэг шалгах явцад уг хэрэгт холбогдогсдын нэг болох Г.Сарангэрэл гар утсаараа Х.Тэмүүжин сайд руу олон удаа залгасан байсныг хуулийн байгууллагынхан ажигласан гэдэг. Үүнийг лавшруулан шалгахад хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл Хуульзүйн сайдтай ямар нэг байдлаар холбоотой гэсэн сэжим гарч ирсэн юм билээ. Гэтэл хамт хэрэгт холбогдсон найз нь түүнийг “Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой. Сайд түүнд мөнгө өгч, гар утас ч бас авч өгсөн” гэж мэдүүлэг өгсөн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан юм. |