Алдарт дуучин Уитни Хьюстон дуулахаас гадна маш сайн жүжиглэж чадна гэдгээ харуулсан бүтээл бол мэдээж “Бие хамгаалагч” кино билээ. Түүний хамтран тоглогч Кевин Костнер ч мөн хожим дурсахдаа хэн ч Ричел Мэрроны дүрийг түүн шиг бүтээж чадахгүй хэмээн ярьсан байдаг.
Энэхүү кинонд тоглохдоо өмсч байсан дуучны даашинз болон гоёл чимэглэлийн зүйлүүдийг дуудлагаар худалдахаар болсон байна. Түүний зүүж байсан ээмгийг 600 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд даашинзны анхны үнэ мянган ам.доллараас эхлэх гэнэ. Дуудлага худалдааг ирэх сарын 31-нд хийхээр товложээ.
Эх сурвалж: Амралтын шуудан