Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 18. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй шар морь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тууштай өдөр. Таны нийгмийн болон албаны байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Зүүдээ эсрэгээр нь ойлго. Хэрвээ та сурахыг хүсч байгаа бол энэ өдөр өргөдлөө өгөх нь таатай.Энэ оройг гэр бүлийн хүрээнд өнгөрөөх нь сайн. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бие тавгүйтнэ. Спорт болон олон нийтийн сонирхол таны цагийг дүүргэж чадна.
Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдрийг баяр жаргалтай эхэлж, мөн тийм сэтгэлээрээ үдэх хэрэгтэй. Ажил албандаа түүртэж, гэрийн санхүү мөнгө гээд олон зүйлд сэтгэл чинь зовох боловч хайртай хүнээ, ханиа, үр хүүхдээ хараад бага боловч сэтгэл тэнийж, инээж баясаж байх нь зүйтэй. Амьдралд инээд баясал байхгүй бол өнгөгүй шүү дээ. Таны энергийн түвшин буурч болзошгүй байна. Тиймээс хоолны дэглэм барьж, дасгал сургуулилт хийн, хэрэгтэй бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Ихрийн орд (5/21-6/21): Өнөө өглөө таны төрсөн ордонд бүтэн сар айлчлах бөгөөд таныг энэ долоо хоногийнхоо бүх ажлыг үр дүнтэй төлөвлөхөд туслах болно. Та албан тушаал дэвшиж, үүрэг хариуцлагаа ч дээд зэргээр ухамсарлах болно. Таны уйтгар гуниг салхинд үлээгдсэн мэт ор мөргүй алга болох ба таны эргэн тойронд буй дотны хүмүүсийн чинь ч гуниг зовлон таны ачаар үгүй болох болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Таатай өдөр. Гавшгай хандлага ажлаа амжилттай хийж дуусгахад нөлөөлнө. Та хичнээн их идэвх зүтгэл гаргана, төдий чинээ амжилттай байна. Ажлаа дуусган оргилд нь очих гэсэн хүмүүс амжилттай ба та энэ өдөр ажлаа эрт эхлүүлэх нь зөв. Өр төлбөртэй хамаатай асуудлыг нягтлан бодож зарлага багасгах арга замыг хай. Ингэснээрээ та дуртай зүйлдээ зориулах мөнгийг хуримтлуулж болзошгүй.
Арслангийн орд (7/23-8/22): Таагүй өдөр. Тааламжгүй хэрэг явдалаас болж найзаасаа битгий холд. Гомдлоо барих нь тустай зүйл биш. Арслангийнханы хүнд гаргасан гомдлоо нөгөөд очиж гаргадаг зан чинь бусдыг өөрөөсөө холдуулаад байдаг гэдгийг сана. Настайчуудын архаг хууч өвчин хөдлөх магадлалтай.
Охины орд (8/23-9/22): Од эрхэс туйлын сайн илтгэх урлагийн чадварыг баталж байна. Гэхдээ дуртай сэдвээ барьж аваад салахаа байхаас анхааралтай бай. Зарим зүйл дээр үзэл бодол хүчтэй байх ба жижиг санаануудын нарийн зүйлүүдийг мэтгэлзээнээс таашаал авах нь лавтай. Гэхдээ та үзэл бодол нэгтэй хүмүүстэй байсан ч хүн бүрийг энгийнээр жолоодох болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүчээр дүүрэн өдөр. Бусдад хатуу хандах, хувиа бодсон алхам хийхээс зайлсхий. Бизнесийн түнш чинь танаас илүү мэрийж чармайх учраас энэ зүтгэлийг нь үнэлээд түүнтэй ажил хэргийнхээ талаар ний нуугүй зөвлөлдөж, тодорхой амжилтанд хүрэх хэрэгтэй. Нэг завин дээр хөвж яваагаа мартаж болохгүй. Мэдлэг оюунаа одоо л дайчилж, зорилгодоо хүрэх цаг.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эрч хүчээр дүүрэн өдөр. Энэ бол хуулийн дагуу ажил хэрэг эхлүүлэх болон гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой цаг. Удирдлагын байр суурьд хүчээ үзэх нь тохиромжтой бөгөөд өөрийн нууцлаг авъяасаа нээх боломж олдоно. Бүү ич. Эелдэг болоод өөрийнхөөрөө бай. Найзуудынхаа хэлсэнд бүү санаа зов.
Нумын орд (11/22-12/21): Азтай өдөр. Заримдаа олон төрлийн ая тухтай байдал таны амьдралын баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Зугаалж цэнгэж, хөгжилтэй бай. Шинэ хайр дурлалтайгаа учирсанаар өөртөө итгэлтэй байх байдал нэмэгдэн, итгэлгүй байдал ард хоцрох болно. Арвич хямгач хүмүүс байсан ч өөрийгөө хазаарлах байдал асар их хүчийг шаардах болно.
Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Та холбогддог клуб болон группдээ мэтгэлцээн хэлэлцүүлэг зарлавал таатай цаг байна. Та ганцаараа шийдэж чадахгүй асуудлаа итгэмжтэй нэгэн найзтайгаа хуваалцаарай. Таны зааварлагч чанга дуугаар зөв сонголтуудыг хэлж өгнө. Та энэ өдөр маш анзааргатай байж хэн нэгний шудрага бус амжилтыг харвал үнэнийг зоригтойгоор хэлээрэй.
Хумхын орд (1/20-2/18): Энэ шинэ долоо хоногт хувьсал зөрчилдөөний нөлөө од гарагт давамгайлж байна. Од гарагийн нөлөөгөөр олон хүний тамир тэнхээ дээшилнэ. Таны хийсэн аливаа биөийн хүчний ажил амжилттай байж ачаалал сэтгэлийн хямралыг тайлахад тусална. Та хожим харамсаж магадгүй ямар нэгэн зүйл хийхээс болгоомжил.
Загасны орд (2/19-3/20): Ажил хэргээ дуусгах идэвхитэй амарахад бэлтгэхэд таатай өдөр. Материаллаг байдлаа сайжруулах эсвэл ирээдүйн амжилтын суурь үндсээ тавьж чадна. Эрэгтэйчүүдийг харамсах сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт шинэ танил хүлээж байна. Амар амгалан бай. Аюултай хүмүүс болон газраас хол байсан нь дээр.