Египетийн нэгэн имиж болсон хатны дүр үзэсгэлэнт Жолигийн “тэтгэвэрт гарах эрхийн бичиг” болох гэнэ. Эрик Ротын найруулж буй кинонд тоглоод жүжигчний карьертаа цэг тавина гэж Жоли мэдээлсэн байна.
Тэрбээр “Би үнэхээр жаргалтай байна. Надад гайхалтай карьер байсан. Чадлынхаа хэрээр сайн ажилласан гэж бодож байна. Цаашид зохиолч, найруулагчаар ажиллахыг хүсэж байгаагаас гадна НҮБ-ын элчийн хувиар ч хийх зүйл их байгаа” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд дуулгахад, Жоли Клеопатраг туршлагатай улст өрч гэдэг талаас нь харуулахаар зорьж байгаа гэнэ.