Айл гэрийн амьдралд оруулж буй хувь нэмрээр нь харьцуулбал шарах шүүгээний ач тус үнэлж баршгүй хэдий боловч бусад хэрэгслээ бодвол хамгийн аюултай байж болох ахуйн хэрэгсэл юм шүү.
Иймд доорх зөвлөгөөг анхаарна уу.
• Шарах шүүгээгээ салхи нэвтэрдэг газар тавь. Соронзон эдлэлээс зайтай байлга.
• Шарах шүүгээгээ хэрэглэхгүй бол цахилгаанд залгах хэрэггүй.
• Мартахаас сэргийлж юутай ч шарах шүүгээ дотроо аяганд ус ч хийгээд тавьчихаж болно.
• Хоол халаахдаа шарах шүүгээнийхээ тагийг сайн хаах хэрэгтэй.
• Хальстай өндөг юм уу боолттой хүнсний зүйлийг шарах шүүгээнд шууд халааж болохгүй.
• Халаасан хоолоо шарах шүүгээ ажиллаж дууссаны дараа 1 минут болоод гаргаж авбал сайн юм.
• Шарах шүүгээг байнга цэвэр байлгах хэрэгтэй.
• Шарах шүүгээний цахилгаан тэжээлийг тасалсны дараа сайтар арчиж цэвэрлэ.
• Хагарч эвдэрсэн газар байвал нэн даруй засч янзлаарай.
• Нүдээ шарах шүүгээний цацрагт гэмтэхгүйн тулд нүүр царайгаа шарах шүүгээний шилэнд бүү ойртуул.
• Шарах шүүгээний цацрагийн дэргэд удаан байх хэрэггүй.
• Халуун даадаггүй эдлэл, шилэн эдлэл, хоолны төмөрлөг хэрэгсэл, алт мөнгөн хөвөөтэй ваар сав, аяга хийж болохгүй.