– Хэзээ ч битгий худлаа хэлж бай. Худал хэлсэн үг эрт орой хэзээ нэгэн цагт баригддаг.
– Ямар ч охин худал ярьдаг найз хөвгүүнтэй байхыг хүсэхгүй биз дээ.
– Найз охиныхоо дэргэд өөр охин магтаж ярих хэрэггүй.
– Хичнээн яарч байсан ч эмэгтэй хүнд зам тавьж өгөөрэй. Мөн хаалга нээж өгөх өмнөө оруулахаа битгий март.
– Охидын ярих дургүй сэдвээр нь заавал яриа үүсгэх гээд байх хэрэггүй.
– Эрэгтэй хүн үг дуу цөөнтэй даруу байх нь охидод таалагддаг.
– Чалчаа хүний үгийг сонсож сураагүй бол энэ чиний хамгийн гол дутагдал.
– Найз охин чинь ямар нэг дутагдал гаргавал шууд хэлэх хэрэггүй. Тойруу замаар ойлгуулах нь шууд зэмлэлээс хамаагүй дээр.
– Цэвэрч байх нь бас нэг гол зүйл. Хичнээн үнэтэй хувцас өмссөн ч тэр нь хир буртагтай бол чамайг хэн болохыг харуулж буй хэрэг.
– Гутлаа үргэлж цэвэрлэж байхыг хичээ. Олонх охид хөвгүүдийг гутлаар нь шинждэг.
– Өөрийгөө магтаж сагсуурдаг хөвгүүдэд ямар ч охид дургүй байдаг.
– Буруу зүйл хийсэн бол уучлал гуйж сур.
– Уучлал гуйж чаддаг байх нь эр хүний хамгийн том чанар.