Хэрэв батгыг эмчлэхгүй бол арьсан дээр нүх сүв, сорви согог үлдэх нь бий.
Батгатай хөвгүүд, эрчүүд ихэнхдээ гоо заслын эмчилгээний зүйлийг хэрэглэхээсээ ичдэг, нэрэлхдэг нь буруу юм. Батгатай тэмцэхэд анхаарах зүйл ч бий.
– Юуны өмнө ариун цэвэрч байх хэрэгтэй. Энэ нь батгатай тэмцэх эн тэргүүний чухал арга юм. Зарим эрчүүд үүнд хайхрамжгүй ханддаг.
– Эрчүүд заримдаа бохир гараараа батгаа шахдаг. Ингэснээс ихэнхдээ идээлж ноцтой үрэвсэн, батгатай тэмцэхэд хүндрэл учруулдаг. Бохир, тослог арьсан дээр идээлүүлдэг янз бүрийн нян илүү үрждэг.
– Нүүрний арьс тослог ихтэй бол өдөрт гурван удаа угааж болно.
– Боломжтой бол өдөр бүр усанд орох хэрэгтэй.
– 3aрим эрчүүдийн батга нуруун дээр их гардаг учир зөөлөн сойзоор угаах хэрэгтэй.
– Харин биед идээт батга гарсан тохиолдолд халдварыг тараах аюултай тул сойз ашиглахгүй байх нь зүйтэй.
– Эрэгтэй, эмэгтэй хүний арьсыг арчлах арга нь ижил, төстэй байдаг.
Иймд эрчүүд эмэгтэйчүүдийн адил батганаас сэргийлэхэд тустай маск, шавар зэргийг тавьж болно.
Батганаас салах арга
Батганы эсрэг эмчилгээний үр дүн таны хоолны дэглэмээс ихээхэн хамаарна. Юуны түрүүнд таны хоол ундны цэсэнд эрдэс бодис ихтэй хоол унд дийлэнх байвал зохино.
– Тараг, ногоо жимс жимсгэнэ аль болохоор их ид. Мөн сүү хоормог юм уу исгэлэн тараг цөцгий их хэмжээгээр уух хэрэгтэй.
– Ходоодонд ороод боловсрохдоо муу, шарсан, халаасан, тослог ихтэй хоол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
– Улаан лоолийн шүүс нь батганы эсрэг тэмцэхэд ашигтай.
– Халуун ногоо, чинжүү, цуу, гич, нунтаг перец зэргийг орхи.
– Давс өтгөн цай зэргийг тохируулан хэрэглэ.
– Учир нь хоол боловсруулах замын бүх хямрал нь арьсанд муугаар нөлөөлнө.
– Архи, спиртийн төрлийн ундаа нь батга ихсэхэд шууд үйлчилдэг.