Жил болгоны 7-р сарын 20-ндГерманы хамгийн загварлаг хот Düsseldorf-ын “Загварын долоо хоног” эхэлдэг. Тус өдрүүдэд Германы хувцас загварын салбарын шилдэг брэндүүд олон улсын түншүүдээ хүлээн авч ирэх оны хавар, зуны загвараа танилцуулдаг бөгөөдs.Oliverбрэндийг онцлон сонирхуулья.
Энэ онд s.Oliverбрэнд 45 жилийнхээ ойгоо тохиолдуулан 2014 оны 7-р сарын 26-ндDüsseldorf хотын загварын Галерейд олон улсын 2000 гаруй зочдод 2015 оны хавар, зуны загвараа танилцууллаа. Хөгжим, коктейль, чамин хувцаслалтаар бялхсан тус арга хэмжээнд s.Oliverбрэндийн дэлхий даяар байрших 3047 салбар дэлгүүрийн 351 төлөөлөгчийн газраас иржоролцсон байна. Компаний гүйцэтгэх захирал Reiner Pichler илтгэлдээ Олон улсын худалдааны эргэлт 27-33% болж өсөж,дэлхий даяар 50 сая гаруй хэрэглэгчтэй болсныг дурдлаа.
Тус брэнд нь бүх насныханд зориулсанs.Oliver casual, s.Oliver Junior, SIR OLIVER, QS by s.Oliver, TRIAGLE by s.Oliverгэсэн 5 төрлөөр жилд 12 коллекцгаргадаг. Монгол дахьалбан ёсны эрхийг Номин Фейшн компани эзэмшдэг бөгөөд SIR OLIVER – ажил хэрэгч, s.Oliver – өдөр тутмын загварын эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тасгууд Улсын Их Дэлгүүрт байрлаж байна.