Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн хожмоо дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Тэрээр урлагийнхан дундаа шулуун шударга яриа, чөлөөт хувцаслалтаараа ялгардаг нэгэн. NTV-ийн “Showbuzz” хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч бий. Хэтэрхий задгай хувцаслалтаараа олны ахаарлыг татаж чаддаг Дуучин Нара гэнэтхэн олны хэл шуугийнаас холдож, чимээгүй болсон. Гэтэл үнэндээ тэрээр ээж болжээ. Бяцхан үрээ асран буй Нарагийн нандин зургийг бид та бүхэндээ хүргэж байна.
Uguu.mn