Америкийн шоу бизнест өөрсдийн гэсэн байр сууриа тодорхойлсон Кардашианы гэр бүл улам алдаршиж байна. Том өгзөг, шоу бизнесээрээ алдартай болсон Ким Кардашианы араас хэвлэлүүд байнга дагадаг.
Тэгвэл эгч дүү Кардашианы залгамж гэгдэж буй Кендал Женнер загварын ертөнцөд цахиур хагалж байгаа аж. Тэрбээр 1995 онд төрсөн бөгөөд 2007 оноос хойш телевизийн реалити шоу, жүжигчин, моделиор ажиллаж байна.
Кендал Женнерийн ээж Крис Женнер өмнө нь Роберт Кардашиантай гэрлэж охин Куртней, Ким, Холи болон хүү Роб Кардашианаа төрүүлсэн. 1991 онд нөхрөөсөө салсны дараа телевизийн нэвтрүүлэгч Брьюс Женнертэй гэрлэсэн юм. Хосууд Кендал, Кайли хэмээх хоёр охинтой болжээ. Крис Женнер, Брьюс нар 2013 онд хоёр тийш болжээ.
Эгч нараасаа хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Кендал Женнерийг Европын загварын томоохон агентлагууд сонирхож байгаа аж. Түүнийг нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфилд “Ирээдүйтэй загвар өмсгөч, модель” хэмээн тодорхойлсон байдаг.
Ц.Бат