Хамтдаа дуулах гэдэг нэг хэсэгтээ л мода болж СУИС-ын дуулаачийн ангийн оюутнууд бараг бүгд л анги дотроосоо хоолой нийлчих хосоо хайж байсан цаг саяхан. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлээгүй. Нэг хэсэгтээ л урлагийн тэнгэрт од болон гялалзаж, хамтран дуулж байсан хосууд сүүлдээ хайр сэтгэлээр холбогдож эхнэр нөхөр гэгдэж явсан ч харамсалтай салалтаар хувь хувьсгалын амьдралдаа цэг тавьцгаасан билээ.
Тэднийг МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг нар тэргүүлдэг
Тэд “…Сайхныг тань харангуутаа дурласан юм
Сэтгэлийг тань танингуутаа уярсан юм…” гэж хоолой хоршуулж, хайрын харц шидэлцсээр гэр бүл болох дээрээ тулж байсан. Гэсэн ч тэдний зам уран бүтээл дээр нийлэхээс, амьдралын замд нийлэхгүй нь тодорхой болж олны хайртай дуучид уран бүтээл ч үгүй, амраг хайр ч үгүй нэг мөр салж фенүүдээ гомдоож байсан. Тэднийг дахин хамтдаа дуулах байх гэж үнэнч фенүүд нь жил дамнан хүлээсэн ч тэд дахин хэзээ ч хамтраагүй. Өдгөө МУГЖ У. Далантай гэр бүлтэй болж хүү, охин хоёрын аав болон амар тайван амьдарч яваа бол С.Эрдэнэцэцэг ганц бие амьдралыг илүүд үзэж, хайр сэтгэлээ илчлэх эрчүүдээс залхаж, болзоо мэтийг огт маргаад байгаа гэсэн.
Үүний дараа өдгөөгийн зохиолын дууны ханхүү МУГЖ С.Жавхлан Монголын хамгийн баян дуучин бүсгүй гэгдэх болсон МУГЖ Т.Баясгалан нар юм.
“… Хайрын тэнгэрт буян дуудаж,
Ханийн энгэрт заяа хайрласан
Үрээ гээд бодохын зуурт
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ…” гэж дуулсаар олны танил болсон улаан хацартай охин хөвгүүн хоёр бас л зүгээр нэг дуулчихаж чадалгүй хайрын романс үүсгэж байсан түүхтэй. Тэдний хайр дурлалд “донж” –ын гэж өөрийгөө өргөмжилдөг ч хамгийн донжгүй нөхөр болох Төгөлдөр цэг тавьж өгсөн гэдэг. Гал халуун дурлалдаа шатсан Баясгалангийн уйлж бичсэн шүлэг, зурагнуудыг С.Жавхланд өгөлгүйгээр замаас нь золигт гаргаж байгаад хосуудыг салгаж санаа нь амарч байсан гэдэг. Тэд мөн л дахин хамтдаа дуулаагүй. Одоо ч тэдний харилцаа сайн биш. С.Жавхланд гомдсон Баясгалан тэнгэрийн ханхүүгээ хайсаар сумоч асан, УИХ-ын гишүүн Батбаярын цайг чанаж өв хөрөнгийг нь захиран зарцуулж, голомт залгах хүү тэрүүлж өгөн байр сууриа бататгаад авсан.
Харин дуучнаас улстөр рүү шунах болсон С.Жавхлан “тогоны зам” –ын Гантөмөрийн Герман школтой охиныг гэргийгээрээ сонгон авч хонгорхон охины аав ээж болсон ч хэрэтхий хөдөөлөг, хэтэрхий европжсон хоёр сэтгэл нийлээгүй.
Үүнийхээ дараа гавьяат өөрийнхөө нэг тэргэний дугуйг олсон нь “Шуранхай” хамтлагийн Эрдэнэчимэг байсан.
Бас нэгэн дуулиант хосууд бол зохиолын дуучдын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар юм. Дандаа амраг хайрын тухай дуу дуулж байгаад сүүлдээ эхнэр нөхөр болж таван жилийг хамтдаа үдчихээд эцэс сүүлд нь үр хүүхдээ бодоод хоёр тийш болсон. Хоёр тийш болохдоо нэг нийслэлд, нэг улсад ч багтаж шингэлгүй Э.Оюумаа газар хөдлөлттэй тэмцэж наран улсыг зорьсон бол, Ч.Бат-Эрдэнэ Ирланд улсыг зорьж толгойгоо цэнэглэх гээд арилж өгсөн.
Гавъяат эх орондоо ирж ерөнхийлөгчийнхөө амжлыг хүлээлгэж өгөөд, дуучин П.Идэржавхлангийн тоглолтыг зохион байгуулж сайн менежер гэдгээ харуулаад буцсан бол Оюумаа Японоос ирмэгцээ анхны бие даасан тоглолтоо “Амрагхан чамдаа” нэртэйгээр хийж Ч.Бат-Эрдэнэдээ зориулсан уу, эсвэл өөр залууд уу гэдэг таамаг үлдээгээд амжлаа.
С.Алтанцэцэг, Гантулга хоёр оюутан байхаасаал хайр сэтгэлтэй болж байсан хосууд. Гэвч нэр алдарт хүрэхийн хэрээр бие биенээ үгүйсгэж одоо бүүр үг ч солихоо байсан. Гантулга сүлжээний бизнес хийдэг эгэл жирийн бүсгүйтэй ханилж хөөрхөн охинтой болсон ч их аварга Д.Дагвадоржийн хадам ээжтэй насны зөрүүтэй ч сэтгэлийн зөрүү гаргалгүй хамтын амьдрал зохиож эхнэр охиноо өнчрүүлсэн. Хадам аавыгаа өмөөрсөн сумоч эрийн гарын амтыг хэд хэд хүртээд ч хашраагүй толгой.
Харин С.Алтанцэцэг бүсгүй угийн хашир ухаантай зангаа гаргаж сайн эрийн цайг чанаж, хөөрхөн үрсийн ээж болж аз жаргалтай амьдарч байгаа.
А.Уртнасан /secret.mn/