Тайз, дэлгэцийн урлагийн нүүр царай болж яваа авьяаслаг бүсгүйчүүдийн нэг жүжигчин Т.Хулантай ярилцлаа. Анх “Чиний эзгүйд” киногоороо олны танил болсон тэрбээр “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээжээ.
-Театраасаа гараад дэлгэцийн бүтээлд тоглож байгаа гэж сонслоо. Ямар нэртэй бүтээл юм бол?
-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрийн хүсэлтээр Улсын драмын эрдмийн театраас гараад удаагүй байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд “Gо” студийнхэн “Тусгай ажиллагаа” нэртэй уран сайхны киноны зураг авалт хийж дуусгалаа.
Нөхөр маань энэхүү киноны зохиолыг бичиж, найруулагчаар нь “Захиалгат инээд” хамтлагт байсан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ ажилласан. Гол дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Баярмагнай, найруулагч, жүжигчин С.Баттулга, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин И.Одончимэг эгчийн охин З.Номундарь болон Э.Гантулга, Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Э.Батхүү зэрэг мэргэжлийн чадварлаг жүжигчид хамтран тоглолоо.
Энэхүү уран бүтээл энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Мөн надад “UBS” телевизийнхэн “То bе оr nоt tо bе” нэвтрүүлгийг хөтлөх санал тавьсан. Авьяастнуудыг шалгаруулах гэдэг утгаараа, бас надад ойр санагдсан учраас энэ санал таалагдсан юм. Телевизийн хамт олонтой хамтарч ажиллаад нэг их удаагүй, сар орчим л болж байна.
-Киногоороо юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?
-Инээдмийн киног үзэгчид хөнгөнөөр хүлээж авдаг. Кино хэдий инээдмийн төрлийнх ч ухаж ойлговол их гүн агуулгатай бүтээл юм. Мэдээж бүтээлээ мэргэжлийн хэмжээнд хийхийг зорьсон. Сар бүрийн 1-нд архи зардаггүй шүү дээ.
Үүнийг бид бүхэн дэмжиж зохиолдоо тусгасан. Архинд живнэ гэдэг бол нийгэмд асар хор хөнөөлтэй, байж болохгүй зүйл юм гэсэн санааг гаргахыг зорьсон. Ерөнхийдөө архидалтын эсрэг сэдэвтэй бүтээл гэж ойлгож болно.
-Та кинонд ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэ удаагийн дүрээ урьд нь бүтээж байсан бүтээлүүдээс өөрөөр гаргах гэж их анхаарсан. Дотор өнгөнөөсөө ч гадна харагдах талаасаа ч илүү эмэгтэйлэг, гал цогтой, галзуу эмэгтэйн дүр бүтээсэн.
Хайр гэж юу вэ, амьдралын мөн чанар гэж юу вэ гэдгийг ойлгохоосоо өмнө хар нялхаараа баян хүнтэй суучихдаг эмэгтэйн дүр л дээ. Улмаар амьдралаа эргэцүүлж ухаарч байгаагаар энэхүү кино төгсдөг.
-Яагаад драмын театраас гарах болов. Ямар нэгэн эүйл нь танд таалагдсангүй юу?
-Драмын театраас гарах шийдвэрийг удаан бодсоны эцэст гаргасан. Театрын ажлаа орхиход надад маш хүнд, хэцүү байсан. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө шөнө хүртэл хамт олноо зүүдэлж байлаа. Найман жилийн турш төрсөн ах дүүс шиг байсан хамт олон минь шүү дээ.
Өргөдлөө өгсний дараа манай хамт олон “Өргөдлөө буцаагаад аваач, буруу шийдвэр гаргаад байна. Буцаад ажлаа хийгээч ээ” гэсэн саналыг тавьж байсан. Гэхдээ надад зорьсон зорилго, үзэл бодол байсан учраас театраа орхисон юм.
Залуу хүний хувьд цаг наранд уягдаад баймааргүй байсан. Бас гэр бүлдээ илүү их анхаарал тавих үүднээс драмын театраас гарлаа. Түүнээс биш манай хамт олны хувьд ямар нэгэн асуудал үүсээгүй.
Одоо ч гэсэн холбоотой байдаг. Ганаа бид хоёр 2006 онд драмын театрт хамт орж байсан. Театраас зөндөө зүйл суралцсан. Ганцэцэг бид хоёр яг эгч дүүс шиг байдаг. Мэдээж уран бүтээлч хүмүүс учраас цаашид хамтраад юм хийж л таарна.
-Кинонд тоглох урилга багагүй ирдэг гэж сонссон?
-Кинонд тоглох саналууд ирж байна. Драмын театрт байх үед гаднаас ямар нэгэн санал ирэх үед хүлээж авах ямар ч боломж байдаггүй байсан. Театрт байгаа, байсан хүмүүс сайн мэднэ. Манай ажлын нөхцөл маш хэцүү. Төрийн ажил болохоор яг цаг цагтаа статусынхаа дагуу тухайн ажлаа хийгээд явах ёстой.
Бидэнд ямар нэгэн киноны урилга ирсэн тохиолдолд хэзээ ч хажуугаар нь ажиллах цаг зав гардаггүй. Мэдээж бидний үндсэн ажил учраас нэгдүгээрт тавих шаардлагатай байдаг. Энэ ч үүднээсээ чөлөөт уран бүтээл хийхэд бэрхшээлтэй.
-Ямар зорилго тавиад ажиллаж байна вэ?
-Уран бүтээлч хүний хувьд хийе, бүтээе гэсэн ажил олон байна. Ойрын хугацаанд миний төлөвлөж байгаа зүйл бол гэр бүлдээ илүү их анхаарал тавих зорилготой байгаа.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүгээ дөнгөж төрүүлээд драмын театрт ажиллаж байсан учраас гэр бүлдээ анхаарал халамж тавих цаг зав бага байдаг байсан.
Би урьд нь карьөртаа илүү их анхаардаг байсан л даа. Одоо бол хүүхдүүд маань том болж байна, Тэдэндээ анхаарал халамжтай сайн ээж, сайн эхнэрийн үүргээ илүү их биелүүлэхийг зорьж байна.
-“Эмэгтэй хүн гаднах гоо үзэсгэлэнгээс илүү дотроосоо гэрэлтэх ёстой” гэдэг. Таныг урлагт хүчин зүтгэж яваа сайхан бүсгүйн нэг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ээж болсон ч биеийн галбираа хадгалж үлдсэн нууцаасаа хуваалцахгүй юу?
-Эмэгтэй хүн төрөөд эхний хоёр жилийн дотор өөрийнхөө хуучин хэвэндээ орно гэдэг хэцүү. Үнэхээр удмын таргалалтгүй тийм хүмүүс бол жилийн дотор хуучин форумдаа орчихдог. Би бол төрсөн ээж нарыг буруутгах дургүй. “Энэ ёстой арчаагүй, би л нэг хүүхэд төрүүлсэн гэсэн шиг өөртөө арчаагүй” гэж ярьдаг нь муухай.
Эмэгтэй хүн бүхэн хүүхэд төрүүлдэг, хүн бүхэн эхээс төрдөг. Миний хувьд, төрснийхөе дараа өөртөө анхаарал тавиад дасгал хийгээд ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Эхний жил хүүхдэдээ анхаарсан.
Тухайн үөд намайг нялх биетэй байхад зураг дараад янз бүрээр бичиж байсан. Тэр үөд үнэхээр сонин сэтгэгдэл төрсөн. Эх хүн болсны дараа төрүүлсэн үрдээ анхаарал халамж тавиад ирэхээрээ ээжийгээ, эмэгтэй хүнийг их ойлгодог болчихдог юм байна лээ.
-Энэ мэргэжлийг анх сонгож байсан үөэ дурсвал. Өдий зэрэгт хүрэхэд шантрах зүйл байсан байх?
-Хэцүү зүйл байлгүй яах вэ. Би эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Багаасаа биеэ даагаад, хэрсүү өсчихсөн. Гэрийнхэн маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Ээж маань жүжигчний мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй.
Амьдралын эрхээр хоёр хүүхдийнхээ төлөө Амөрикт арван жил ажилласан. Саяхан намайг хүүгээ төрүүлсний дараахан ээж маань ирсэн. Одоо зээгээ харж байгаа. Тийм болохоор ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн.
Биднээс болж ээжийнхээ хийж чадаагүйг хийе гэж хүссэн. Би 2000 онд гэрийнхэндээ “Өөр сургуульд орж байгаа” гэж хэлчихээд СУИС-д шалгалт өгч тэнцэж байлаа. Тэгээд эмээ маань “Нэгэнт тэнцчихсэн юм чинь одоо яая гэх вэ” гээд аргагүйн эрхэнд зөвшөөрч байсан. Тэр үед маш их баярлаж билээ.
Баярласан сэтгэгдлээ бусад хүүхэд аав, ээжтэйгээ хуваалцдаг бол надад баярласан сэтгэгдлээ хуваалцах аав байгаагүй. Багадаа аав, ээжтэйгээ хамт элэг бүтэн аз жаргалтай байгаа хүүхдүүдийг хараад их гуньдаг байсан. Тийм ч учраас багаасаа амьдралд аз жаргалаа хуваалцах элэг бүтэн гэр бүлээс чухал зүйл байдаггүй юм байна гэдгийг ухаарсан.
-Урлагийн хүмүүс их хатуужил, тэсвэр тэвчээртэй байдаг. Урлаг өөрөө бас тууштай зан чанарыг шаарддаг юм шиг ээ?
-Урлаг өөрөө маш хатуу л даа. Тийм болохоор тэр хатуу зүйлийг давж гарна гэдэг бэрхшээлтэй юм. Ядаж л элдвээрээ хэлүүлэх ч гэдэг юм уу. Гэхдээ хэцүү зүйлийн дараа аз жаргалыг олж авдаг юм шиг.
Бид бусадтай л адилхан жирийн хүмүүс. Мэргэжил маань сэтгэл зүйчээс дутахааргүй хүний дотор сэтгэлийг судалж байдаг. Тийм ч учраас сэтгэлийн тэнхээтэй, унахдаа маш хурдан. СУИС-д байхад сургуулиасаа гарчихмаар үө зөндөө тохиолдож байсан.
Хэрэв тэр үед сургуулиасаа гарчихсан бол өдийд ямар хүн байх бол гэдгийг ерөөсөө төсөөлдөггүй. Хүнд хэцүү үөийг даван туулаад өдийг хүртэл урлагт зүтгэж ирсэн учраас би урлагаа хэзээ ч орхихгүй,
-Урлагийн хүний хувьд ар гэрийн амьдрал орхигдох тохиолдол байдаг. Таны хувьд нөхөр тань урлагийн хүн одоо бол хамтарч уран бүтээл хийж байна. Ямар санагддаг вэ?
-Илүү амар байгаа. Харин ч гоё санагддаг шүү.Бид хоёр “Ажил бол ажил, амьдрал бол амьдрал” гэсэн зарчим баримталдаг. Зарим хүн шиг ажил амьдралаа хольж сольдоггүй.
Манай хүн нэг зохиол бичээд уран бүтээл хийх гээд байхад нь өөртөө тохирохгүй дүрдээ “Өө, би тийм дүрд тоглоно” гээд учиргүй зөрүүдлээд байхгүй л дээ. Нөхөр маань намайг яг жүжигчнийх нь үүднээс хараад еөртөө тохирсон дүрдээ тоглоход минь зөвлөгөө өгдөг. Би ч тэр зөвлөгөөг нь аваад байгаа шүү / инээв/.
-Таны хэлэх дуртай үг, амьдралдаа мөрддөг зарчим юу вэ?
-Би өөртөө “Би чадна” л гэж хэлэх дуртай. “Сайн явах санааных. Санаа сайн бол заяа сайн” ч гэж үг байдаг шүү дээ. Тийм болохоор сэтгэл сайхантай байх ёстой гэж боддог. Хэн нэгэнд ямар нэгэн гэм нүгэл хийхгүй юмсан. Ямар нэгэн муу муухай зүйл бодохгүй, нүгэл хийхгүй л амьдрах хэрэгтэй гэж бодож явдаг даа,
-Одоо бидний амьдарч байгаа нийгэм бухимдах зүйл ихтэй юм. Таныг хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Ер нь бухимдах юм ихтэй, Залуучууд маань зорилготой, тэр зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг. Эхлүүлсэн ажлаа дуусгаж чаддаг байх хэрэгтэй.
Нийгэмд бухимдах зүйл байсан ч тэр бүрт бууж өгөх утгагүй. Зовсны эцэст жаргал гэдэг шиг зорилгодоо хүрэхийн тулд олон тэмцэл, саад тохиолддог. Энэ бүхэн эцэст нь маш том жаргал болж ирдэг юм шүү гэж хэлье.
-Таныг гоёл чимэглэлийн цуглуулгатай гэж сонссон. Одоо хэр арвин болж байгаа вэ?
-Би өөрөө брэндлэг хүн биш л дээ. Брэндлэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш /инээв/ Өмнө нь хүүхэдтэй болоогүй байхдаа, өнгөнд хууртсан үөдээ ч гэдэг юм уу тийм үедээ гоёл чимэглэл, аксесуар их сонирхдог байсан.
Одоо бол энгийн гоёл чимэглэлийн зүйл харахаасаа илүү “Хүүхдүүддээ ийм юм авчих юмсан. Гэрээ ингэж гоёх юмсан” гэж боддог болсон.
Ц.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн