Дуулиан шуугианы эзэн Майли Сайрус энэ удаад дахин нэгэн шуугиан дэгдээлээ. Гэхдээ энэ удаа тэрбээр тэнэг үйлдэлээрээ бус хайрын дурлалын шуугиан дэгдээсэн байна.
Тэрбээр хэсэг хугацаанд ганцаараа байсан эцэст жүжигчин Арнольд Шварценеггерын хүү Патриктай өчигдөр Нью Йоркт болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Тэд гар гараасаа хөтөлцөж, ихэд дотно харагдаж байсан гэнэ. Мөн хосууд ядам хуруунд хос бөгж зүүсэн байжээ.
Харин дуучин бүсгүй өчигдөр инстаграмдаа “Тэр” хэмээн бичиж Патрикийн зургийг байршуулсан байна.