Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 8. Санчир гараг. Чөдөр одтой, 9 улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Зоригтой байх өдөр. Адал явдал, зугаа цэнгэлд дуртай хониныхон хувийн эрх чөлөө нь хязгаарлагдахад сэтгэл нь хямрах болно. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг хаана энергээ зөв зарцуулахаа мэдэхгүй. Та өнөөдөр жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, элдэв асуудал гарч болзошгүй. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг сэтгэлгээгээр хандах юм бол хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно. Юутай ч байсан хийх өөрчлөлтүүд чинь таны зоригийг сорих болно.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл догдолсон өдөр. Илэрхийлж чаддаггүй бухимдал гэнэт гарч ирэх бөгөөд бусадтай харилцахад санал зөрөлдөөн, тухгүй байдлыг үүсгэнэ. Тус болохгүй учраас эргэн тойронд байгаа хүмүүсээ буруутгах хэрэггүй. Хэрвээ та ямар нэгэн юманд дургүйцэж байгаа бол түүнийгээ ил гаргаснаар амьдралыг хүнд хэцүү болгож байсан юмнаас хөнгөлнө. Ажил мэргэжлийн зорилго ойлголтоос чинь холдож бодит боломж гэхээсээ уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Та дахин өөрт ашиггүй байдлыг анхааран үзэх юмуу зорилгоо урагш ахиулахын тулд бага багаар алхам хийнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч өдөр. Од эрхэс танд бас нэгэн таатай өдрийг амлаж байна. Ажил эрхлэлт, бизнөстэй холбоотой талбарт тун завгүй байна. Бизнөсийн болон ажлын яриа хэлэлцээр амжилттай болох магадлал өндөр. Албан тушаал ахих алхам хийж буй хүмүүс хүлээж байсан сайхан мэдээ авна. Бусдын ашиг сонирхол, багийн гишүүдтэй хамтран ажиллах нь сэтгэлд нийцэх болно. Өнгөрсөн хугацаанд байгуулсан гэрээ чухал зорилгыг ойлгоход туслана.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Өөрөө өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ сайжруулахыг хичээ. Таны биеийн байдал ялангуяа хоол боловсруулах эрхтэн нэлээд асуудалтай байна. Архи тамхитай холбоотой эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны бие галбирт тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө. Өнөөдөр танд олон асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч тань таны урмыг хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ.
Арслан (7/23-8/22)
Тооцоотой өдөр. Санхүүгийн асуудлаа нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөө зохиох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Та өөрийнхөө тансаг хэрэглээгээ хасах шаардлагагүй. Гэхдээ та яг одоо мөнгөө өсгөхийн тулд юу хийж болох талаар сайн бодолцох хэрэгтэй. Курс дамжаанд сур. Ингэснээр танд хөрөнгийн бирж дээр яаж сайн тоглож сурах зөвлөгөөг өгөх болно.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Өнөөдөр ямарваа нэгэн аялал, шинэ танил эсвэл болзоо танаас багагүй хэмжээний мөнгө эсвэл сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй хийх бололтой. Тиймээс өөрийн боломж бололцоог дүгнэж, хүсэл сонирхолоо тодорхойл. Амралтын өдрөө гадуур өнгөрөөх хүсэлтэй эмэгтэй нумуудыг урт удаан хугацааны турш итгэлтэй сайн найз болох шинэ танил хүлээж байна. Харин эрэгтэй нумууд хамаатан садан болон найз нөхдөдөө санаа гавих, тэдэнтэйгээ хэл амаа ололцоход хамаг цаг заваа барах бололтой. Хайртай хүнээ голд нь ортол гомдоосноос болж хагацал амсч болзошгүй байна. Зүүд зөнтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Завгүй өдөр. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа их ажилд бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө хөдөлгөөнтэй байлгах нь явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Та хэрэв ганц бие бол маш хортой хууралт эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Сайн өдөр. Эөрэг энөргитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Одоо танд хаана хувийн харилцаа байх вэ гэдгийг нягталж үзэх боломж гарч байна. Энэ нь та аз жаргалтай байна уу, зөв замаар явж байна уу гэдгийг ойлгоход туслана.
Нум (11/22-12/21)
Тааламжтай өдөр. Таны эд хөрөнгө ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна. Таны амьдралд тохиолдож байгаа асуудлуудын талаар эсвэл та юу бодож байгаа талаар илэрхийлэхэд тань хялбар байх болно.Хэрэв та нэг хийсэн зүйлээ дахин хийх шаардлагатай болвол уур уцаараа дарж уучлал гуйн дахин хийх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Матар (12/22-1/19)
Өөрчлөлт хийх өдөр. Та эрүүл мэнд болоод амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх нь зүйтэй. Энэ өөрчлөлтөндөө гэр бүлийнхнийгээ ч мөн адил хамруулаарай. Эрүүл мэндээ шалгуулахад цаг гаргаад зогсохгүй мөн шүдний эмч дээр очоорой. Хэрвээ та өдөр тутмын дасгалын дэглэм барьж чадахгүй байгаа бол боломж гарвал дасгалжуулагч олж ав.
Хумх (1/20-2/18)
Өөртөө байгаа зүйлдээ анхаарал тавь. Ингэснээрэ та аливаа үнэт зүйлсээ илүү удаан хэрэглэж чадна. Машин, компьютер зэрэг үнэтэй зүйлсээ засч сэлбэ. Энэ бүх хүчин чармайлт тань үр дүн авчирна. Энэ өдөр худалдаа хийхэд таатай. Үнэтэй, чанартай зүйлийг сонго. Та магадгүй үнэтэй эртний эдлэл худалдаж авна. Сонирхол тань мэргэжил болон хувирч магадгүй. Зар сурталчилгаа явуулснаар та өөрийн чадвараа ашиглан урлагийн амжилттай бизнес явуулж болох юм. Хөрөнгө оруулалт ашгаа өгч эхэлнэ. Өөрийгөө шинэчлэхийг эрмэлз.
Загас (2/19-3/20)
Сэтгэл хөдлөлтэй өдөр. Таны сэтгэл санаа тогтворгүй байж, хэлэх ярих тань олширно. Гэвч та хэн нэгнийг ятгах хэрэгтэй бол энэ бүхэн саадтай байна. Та дүгнэх, шударга гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажилд амжилттай байж чадна. Шинэ санаачилгыг сэдэж, аливаа хүнд ажлыг амжиллтай давах бололтой. Өнөөдөр ядарч алжаах тул бүтэн биеийн массаж хийлгэж, эрч хүчээ сэргээ.