Мөрөөдлийн театрынхан Тусгаар тогтнолын ордонд “Жаргалд умбасан Улаанбаатар” тоглолтоо хагас сар гаруй тоглож, дараа нь хөдөө орон нутгаар явж тоглоод европын орнууд руу тоглохоор явсан. Жүжигчин Г.Алтаншагай, Эрхэмбаяр, Батушка, Навчаа, Батаа, Намуун тэргүүтэй жүжигчид явсан.
Чех, Герман, Бельги улсаар аялан тоглолт хийж яваа. Мөрөөдлийн театрынхан Германд тоглолт хийхдээ жүжигчин О.Энхтуултай уулзжээ. Жүжигчин О.Энхтуул УДЭТ-ын нүүр царай болсон жүжигчин байсан ч хэдэн жилийн өмнө Герман нөхрөө даган явсан. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг болохоор том болж байгаа хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахаар Германыг зорьсон. О.Энхтуул зун эх орондоо ирэхдээ “Гэр” телевизийн ангит тоглосноос хойш сураг тасарсан. Тэгвэл жүжигчин О.Энхтуулын сургийг жүжигчин Батушка гаргаж, гэгээн дүрийг нь монголчуудад харуулав.
tovchoo