“Сая километр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа” зэрэг гурван ч кинонд дурлалт хосуудын дүрд тоглосон азтай хосууд бол жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар. Царай зүс, нуруу туруу ойролцоо гэгдэх залуу хосын хувьд Б.Унд-Арга хэмээх содон нэртэй бяцхан охины аав ээж болцгоосон төдийгүй хамтдаа реклам сурталчилгаанд ч оролцож байлаа.
Гэр бүлийн амьдрал зохиогоод төдий л удаагүй атал салж сарнин, багагүй хугацаанд тус тусдаа амьдрахдаа жүжигчин Т.Билэгжаргал сайнаасаа илүүтэй саар үг олныг сонссон нь мэдээж. Дуучин эхнэр нь шинэхэн цомгийн баяртаа нулимс дуслуулан дуулж зогсоход, жүжигчин эр “Playboy Mongoloa” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан эротик бүсгүйтэй амраглаж суусан нь үнэн.
Харин энэ бүхэн нь зуурдын зугаа байсныг батлах мэт эхнэр, охиндоо эргэж ирээд байгаа жүжигчин Т.Билэгжаргал урьдын алдаа дутагдлаа засахаар сэтгэл шулууджээ. Үзэсгэлэнт эхнэр, нялх охиноо халамжлан буй тэрбээр чөлөөт цагаараа бодибилдингийн спортоор хичээллэдэг юм билээ. Анхны амьдралаа нураахыг хүсээгүй түүний хувьд Б.Унд-Арга охиныхоо эгдүүтэй төрхийг гэрэл зурагт мөнхлөн үлдээж “Үүнээс илүү тансаг нь байдаг болов уу. Ийм сайхан үнэртэй, энэ хөөрхөн амьтан миний жинхэнэ аз жаргал юм даа” гэж найзууддаа гайхуулах болжээ.