Бурберри брэнд нь өөрсдийн гаргаж авсан ноосон бөс даавуугаар хувцас хийдэг. Энэхүү даавуу нь ус нэвтрүүлдэггүй нэхмэлийн утсаар нэхдэг бөгөөд агаарын солилцоо сайн явагддаг байна. Маш бат бөх, удаан эдэлгээтэй.
Нейлсоны судлагаагаар: Байнга худалдан авдаг дээд зэрэглэлийн 25 брэндээс 12-т орсон байдаг ч бусад брэндүүдтэй харьцуулахад дэлхийн нийт худалдан авагчдын ердөө 6 хувь нь Бурберриг худалдан авдаг. Түүнчлэн “Хамгийн ихээр худалдан авахыг мөрөөддөг брэнд” гэсэн асуултад Бурберри мөн л доогуур орсон. Гэтэл дэлхийн нийт худалдан авагчдын 25 хувь нь “Ирээдүйд мөнгөтэй болбол Гуччи брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсч, мөрөөддөг” гэсэн бол ердөө аравхан хувь нь Бурберри-гийн бүтээгдэхүүнийг авна хэмээн хариулсан байна.
Тус брэндийн 2012 оны хавар намрын эрэгтэй, эмэгтэй хүмүүсд зориулсан загвар нь сүлжмэл даавуун, ноосон бөгөөд ягаан улаан бараан бор саарал өнгүүд голложээ. Өнгө, үзэмж, өмсгөл, чанар, загвараараа хэрэглэгчдийн хэзээний хэрэглэх дуртай Бурберри брэнд нь энэ удаагийн каталогтоо польто, өвдөг давсан юбка, даашинзаа цүнхтэйгээ хослуулсан загваруудыг харуулжээ.
Эх сурвалж: www.miss.mn /Ж.Цацрал/