Д.Болд ахаасаа нүүр буруулаад өөрийн замыг хөөсөн дуучин Б.Маралжингоо хаа нэгтээ тоглолтод дуулж үзэгдэхээс өөрөөр сураг тасарсан. Харин нэлээд эмэгтэйлиг төрхтэй болоод буй дуучин бүсгүй тоглолтын гоёлоо хүртэл эрос стильтэй болгож эхэлсэн гэнэ.
Тиймдээ ч “Урлах эрдэм” загварын товчооны дизайнеруудтай хамтарч нэлээд хэдэн хувцасныхаа загварыг гаргасан аж. Гайхалтай нь, тоглолтын тайзан дээр этгээд хөдөлгөөн хийж зогсохдоо энэ бүхэн нь хэр зохицохыг бодолцож үзээгүй бололтой. Нэгэн тоглолтын үеэр тайзны ирмэгт тулж зогсоод залуусыг хөгжөөн дуулах үест нь түүний татуургатай оймс, дотоож илт харагджээ. Сониуч зантай фэнүүд нь өөр хоорондоо шивэр авир хийлцэж, эротик гоёлыг нь хараад баахан нүдээ хужирлаж байгааг Б.Маралжингоо мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан хэнэггүйхэн дуулсаар тайзны арыг зүглэжээ.
Р.Есүй