Мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг байна. Учир нь:
– Дуулах нь хүний биенд “тохирсон зөв“ хэлбэлзлийг үүсгэж өгснөөр амьдрах хүч тэнхээг нэмэгдүүлдэг.
– Дуулахад хүний тархинд тусгай бодисууд нийлэгжснээр бие сэтгэл тайвширч жаргалыг мэдэрдэг.
– Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүү хоолойнд байрлах лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг дэмжиж сайжруулдаг.
– Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.
– Дуулах нь амьсгалын дасгал болдог төдийгүй уушигны өвчлөлийг эдгээж цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлөөс сэргийлдэг.
– Тогтмол дуулснаар хүний биеийн дархлаа болох иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.
– Ээрч түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг буюу ярианы дикц сайжирдаг.
– Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.
– Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.
Эх сурвалж: AdiDisha Yoga