Та урд нь хумсныхаа хэлбэрийн анзаарч харж байв уу? Тэгвэл одоо нэг сайн анзаараад хараадах даа. Таны хумсны хэлбэр зан аашийг чинь тодорхойлох олон шинжийг агуулж байдаг гэнэ.
Ердөө амархан. Та доорх зургуудас өөрийнхөө хумсны хэлбэртэй адилхан буюу хамгийн адилханыг сонгоод уншаарай. Таарсан уу? Тийм гэсэн үү? Тийм байлгүй дээ.
1.Уртавтар, тэгш өнцөгт маягийн хэлбэр
Хэрэв уртавтар, тэгш өнцөгт маягийн хэлбэртэй хумстай бол та дээд зэргийн нийтэч хүн. Мөн хурц ой ухаантай. Хүн болгонтой түлхүүрийг нь тааруулж харьцаж чадна. Шинэ танилтай болох, шинэ зүйл мэдэж авах, мэдлэг оюунаа үргэлж цэнэглэж байх тун ч дуртай хүн юм, та.
Яг ажил хэрэг тулаад ирэхэд тун ч няхуур нямбай үзнэ дээ. “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг уриаг та ягштал мөрддөг. Асуудлыг олон талаас нь, бүр жижиг шажиг үр дагаврыг нь хүртэл тооцож, маш няхуур тунгааж байж шийдвэр гаргадаг. Ингэж гаргасан шийдвэр нь ихэнхдээ оновчтой байдаг.
2.Өргөн, пагдгар хэлбэр
Гүн ухаантай, бүх зүйлд дүн шинжилгээ хийх чадвартай. Ярихаасаа өмнө боддог. Хүмүүс танаас зөвлөгөө авах дуртай, мөн зөвлөгөөг тань дагах дуртай. Хүмүүст таалагддаг. Хүмүүс таныг найдаж болох хүн гэж үзлэг.
Ийм хүмүүс шинэ юм бодож сэтгэж, ажил хэрэг болгохдоо гарамгай. Хөдөлмөрлөж байж амжилтанд хүрнэ гэдгийг сайн мэддэг. Ашиг орлогоо үргэлж тооцож чаддаг. Тийм ч учраас хамгийн хэцүү нөхцөлд ч зөв шийдвэр гаргаж, амжилттай урагшилж чаддаг.
3.Богино, дугуй хэлбэр
Ийм хүмүүс амьдралын эрч хүчтэй, бүтээлч, авьяас билэг төгөлдөр хүмүүс. Хүмүүст баяр баясгалан, эерэг энерги тарааж байдаг тул хүмүүс тантай ойртон нөхөрлөх дуртай. Нэгэнт нөхөрлөсөн бол насан туршдаа найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсийн төлөө юу ч хийхээс буцахгүй үнэнч байж чаддаг.
Бас энэ хорвоо дэлхий дээр юу юунаас илүү та юу хүсч байгаагаа сайн мэддэг. Дотор тань нэгэнт л ямар нэгэн зүйл хийх сонирхол төрсөн бол та хийж байж л санаа амарна. Хэзээ ч буцахгүй. Зарим нь таныг зөрүүд гэх боловч санасандаа хүрч байж салдаг зан тань хүссэнээ авахад тус болдог.
4.Жигд биш, богино хэлбэр
Тийм дээ, та үргэлж мэрээд байснаас ч ийм хэлбэртэй болсон байж болох шүү дээ. Гэсэн ч та айхтар тооцоотой, гярхай хүн юм. Та өөрийн гэр бүл, найз нөхдийн харьцаагаа тун ч эрхэмлэдэг. Харин шинэ харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой ханддаг хүн юм.
Танд “Дуугай хүний доодох нойтон” гэдэг үг яг таарна. Яагаад гэвэл та гаднаасаа бүрэг ноомой харагдах ч дотроо бол шатаж дүрэлзэж явдаг. Харин найз нөхөд чинь зөвхөн танаас л гашуун ч гэсэн үнэн үг сонсоно гэдгээ мэддэг. Хэнд ая тал засдаггүй.
5.Өргөн, дөрвөлжин хэлбэр
Та тун ч хөдөлмөрч хүн бөгөөд төрөлхийн удирдагч. Ямар ч ажил үүрэг даалгасан та бүх хариуцлагыг хүлээгээд итгэл найдварыг алдахгүйгээр онцсайн гүйцэтгэж чадна. Танд итгэж найдаж болох хүн гэдгийг бүх хүн мэддэг болохоор хамгийн чухал хариуцлагатай уулзалт, арга хэмжээ, ажлыг танд даалгахыг хүсдэг. Ямар ч юм хийсэн танаас зөвхөн үр бүтээлтэй зүйл л гараас тань гардаг.
Гэсэн ч та дан ажлын “мал” бас биш юмаа. Учир нь та аливаа зүйлийг хөгжилтэй, баяр баясгалантай, хүнд хэцүү гэж хүлээж авалгүй хийдэг болохоор тантай хамтрагч нар ч сэтгэл хангалуун үлддэг.
6.Гурвалжин хэлбэр
Та юу хүсч, юу хийхээ мэддэг зоригтой, шийдэмгийн хүн. Ямар ч үүрэг даалгавар өгсөн даваад гарах сэтгэлийн тэнхээтэй, гүйцэтгэх зориг эрмэлзэлтэй.
Аливаа ажлыг гүйцэтгэхдээ таны уриа бол “Болгоно доо, бүтээнэ дээ”. Мөн аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө бүх зүйлийг нарийн төлөвлөдөг бөгөөд хүч хөдөлмөр зарцуулж хийсэн таны ажил дандаа амжилт, ашиг орлого дагуулж байдаг.
7.Зуйван, урт хэлбэр
Хэрвээ таны хумс зуйван хэлбэртэй бол юуны түрүүнд та их бүтээлч хүн юм. Ургуулан бодох өндөр чадвартай. Таны эргэн тойронд дандаа сайхан хүмүүс хүрээлж байдаг учир аз жаргалтай байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс тань дээр сэтгэлийн амар амгалан, тайванг олох гэж ирдэг. Тантай байхдаа тэд энэ бүхнийг мэдэрдэг.
Зарим хүмүүс таныг хэтэрхий их ачаалалтай ажиллах юм гэдэг ч та ажлаа өөрийгөө зовоолгүйгээр, аз жаргалтай хийж чаддаг. Найз нөхөд ойр дотныхоо хүмүүсийн төлөө хийсэн зүйлээсээ таашаал авч амьдардаг.
8.Нийтлэг биш хэлбэртэй хумсны толиотой
Ийм хүмүүс ер бусын хүмүүс байдаг. Авьяастай, чадвартай, жирийн хүмүүстэй жишимгүй хурц ухаантай. Сонин юм сэдэж, хэний ч бодож олоогүй шийдвэр гаргахдаа гаргууд.
Таны баримталдаг уриа бол “Ажилласан шиг ажиллаад амарсан шиг амрах”. Та өөрийнхөө сонирхлыг татсан зүйлийг хийж, түүнээсээ таашаал авч чаддаг.
Эх сурвалж: boreddaddy.com, adme.ru
Орчуулсан:
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр
mongolcom.mn