2023-03-22 02:25
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонжоо

Дүрсээр тодорхойлох сонжоо

munkhzul munkhzul
2021-12-10
0 0
0

Хүнийг дуртай эсвэл таалагдсан зүйлээр нь шинжиж, тодорхойлж болно гэж хэн анх бодож олсон юм бол? Гайхалтай нь тэр нь барагтай л зөрнө гэж байхгүй, дор хаяж тал хувь нь таарна гээч! Ингээд бодохоор дэлхийн хүмүүс өөр хоорондоо нэг их ялгаагүй ч юм шиг…

Доор байгаа зургийг хараад хамгийн эхэнд нүдэнд туссан дүрсийг сонго. Тэр дүрс чиний тухай юу хэлж чадах вэ? гэдэг тайлбарыг харин эндээс уншаарай.

13759

1 – р зураг: Эрх чөлөөнд дурлагч
Чиний хувьд хамгийн чухал зүйл бол эрх чөлөө. Хэн нэгний эрх мэдэлд, хэн нэгний аясаар байна гэдэг чиний хувьд энэ хорвоо дээрх хамгийн аймшигтай бас хэцүү зүйл. Нэг газар удаан уягдах дургүй. Энэ зан чинь ажил төрөл, хайр дурлалын асуудлууд дээр ч анзаарагддаг. Чи бол хөгжилтэй нэгэн бас бүрэн утгаар нь амьдралыг мэдэрч чаддаг хүн. Ер нь чиний уриа бол “YOLO буюу You only live once.” Ихэвчлэн эрч хүчтэй, цоглог, үргэлж өөдөө тэмүүлж байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлж чаддаг. Шинэ содон, өөрийн мэдэхгүй зүйл бүхнээ учрыг нь олж, юу гэдгийг нь бүрэн мэдэхийг хүсдэг. Товчхондоо чи бол “цэвэр агаар”.

2 – р зураг: Хараат бус бас уламжлалыг үл тоогч
Чиний амьдралын хэв маяг хувь хүн тал руугаа чиглэсэн шинжтэй. Олны аясыг дагаад байдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байх дуртай. Нийгмийн урсгалыг сөрөх бол тийм ч том асуудал биш. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чинь саад болохооргүй, ямар нэг татлаа түлхээгүй амьдрах нь чиний хамгийн чухал зорилго. Эрх чөлөөнд хэт тэмүүлэх сэтгэлээсээ болоод хийхийг хүсч байснаасаа огт өөр зүйл хийх ч үе байдаг. Чамд урлагийн онцгой мэдрэмж бий. Энэ нь чиний өдөр тутмын амьдрал болон ажил дээр чинь илэрдэг. Бусдаас онцгой учраас өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах хэрэггүй. Өөрийн хүссэн замаараа явах нь л чухал шүү.

3 – р зураг: Мэдрэмтгий, эргэцүүлэн бодох дуртай
Өөрийн бодолтойгоо хоёулхнаа хичнээн ч олон цагийг чи өнгөрөөж чадна. Тийм амар уйдаад байдаггүй. Ямар нэгэн зүйлийг өнгөц талаас нь дүгнэх дургүй. Санаа нийлэхгүй хүнтэй ярилцаж цагаа үрснээс ганцаараа байсан нь дээр гэж үздэг. Чи найзуудаа маш сайн сонгож чадсан бөгөөд хүчтэй гайхалтай нөхөрлөлийг чамаас л харж болно. Тийм ч учраас тэд чамд амар амгалан байдлыг өгч, чи тэднээс хэрэгтэй тус дэмжлэгийг олж авч чаддаг. Хэн нэгнийг маш гүн гүнзгий хайрлаж чаддаг ч нэг л удаа урвалтыг мэдсэн бол хэзээ ч уучилж чадахгүй. Энгийн хялбар амар амгалан амьдрал бол чиний хүсэл.

4 – р зураг: Даруухан сэтгэл булаам
Чамд нэг бяцхан ид шид бий. Материаллаг зүйл гэхээсээ илүү ажил, карьер, амжилтын хувьд хүссэн бүх үр дүндээ хүрч чаддаг. Өөрийгөө бага зэрэг дайчлахад л бүх зүйл чиний гарт ороод ирдэг. Хүн бүр чамд итгэж болно гэдгийг мэддэг. Бусад хүмүүс “хэрвээ, гэхдээ” гэх мэт асуулт тавьж эргэлзэж суудаг бол өөрийн юу хүсч байгаагаа мэддэг нь чиний маш том давуу тал юм. Өөрийн гэсэн хувийн зүйлдээ хамгаалалтай, хяналттай бөгөөд нууцлаг байлгах дуртай. Бусад хүмүүс чамд төдийлөн хэлээд байдаггүй нэг үнэн бий. Чи бол нар, харин бусад хүмүүс чамайг тойрон элчийг нь мэдрэхийг хүсдэг гаригууд юм. Чи мөн бусдыг гадаад байдлаар нь дүгнэхээс татгалздаг, шинэ трэнд модад эргэлзэнгүй ханддаг.

5 – р зураг: Мэргэжлийн ур чадвар сайтай, өөртөө итгэлтэй
Өөрөө өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээдэг. Ямар нэгэн аз, хувь тавилан гэхээсээ илүү өөртөө л итгэдэг. Асуудлыг төвөгтэй болгохгүйгээр хамгийн хялбар аргаар, бодит үр дүнд үндэслэн шийдэх дуртай. Өдөр тутмын амьдрал, ажил, хайр дурлалын асуудлыг ямагт бодит талаас нь хардаг. Хийсвэрлэн бодох, мөрөөдөх тийм ч дуртай биш. Ажил дээрээ ихэвчлэн хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашдаг. Учир нь хүмүүс чамд бүрэн итгэж болно гэдгийг мэддэг болохоор бүрэн итгэх хандлагатай. Төрөлхийн удирдах, зохион байгуулах авьяастай. Бүх талаараа нэгдэж чадсан шилдэг багтай болж чадвал амжилтанд хүрэх боломж хамгийн томоороо нээлттэй байна. Эцсийн шийдвэрийг ямагт өөрөө гаргадаг. Гэхдээ эцэст нь чиний зөв байдаг учраас ямар нэгэн асуудалд эргэлзэх хэрэггүй!

6 – р зураг: Цаг хугацааг үл ойшоогч, амар амгаланг эрхэмлэгч
Бусадтай нийцтэй ч хашир. Мөн Одри Хэпбөрн шиг дэгжин бас бусдын сэтгэлийг татах чадвар чамд бий. Маш амархан найз нөхөдтэй болдог ч чимээгүй орчинд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Бас өөрийн хувийн асуудлыг хувийн л байлгах ёстой гэж үздэг. Хааяа, хааяа бүхнийг орхиод, өөрийгөө тусгаарлаж, хүсэл мөрөөдөл амьдралын зорилгоо бодох дуртай. Ганцаараа байх тохиолдол цөөнгүй гардаг ч хэзээ ч ганцаарддаггүй. Өөрийн гэсэн ертөнцдөө амар амгалан байж, амьдралыг мэдрэх, чимээгүйхэн бодлогошрох дуртай. Амьдралын маш том зорилготой, мөрөөдөлтэй. Хайр дурлалын асуудалд хэт хашир зангаасаа болж, чухал хүнийг алдаж явуулах магадлалтай.

7 – р зураг: Сонгодог, соёлтой
Мөнгөөр үнэлж боломгүй зүйлсийг эрхэмлэдэг. Хүссэн хүнтэйгээ ярьсан харилцан яриа, шинэ санаа, хөгжим, урлаг, сайхан мэдрэмж гэх мэт. Ямар ч асуудал, маргааныг хоёр талаас нь харж чаддаг онцгой чадвартай. Сэтгэл хөдлөлдөө амархан автдаггүй бөгөөд ямар нэгэн асуудлыг бодит байр сууринаас хардаг. Тайван, логик сэтгэлгээ сайтай бөгөөд эрч хүчээр дүүрэн, өрөвч сэтгэлтэй нэгэн. Уламжлалт сэтгэлгээг эрхэмлэдэг учраас сонгодог, эрхэмсэг талдаа хүмүүс байдаг. Тийм ч учраас чамайг дуурайхыг хүсдэг, нууцхан байдлаар чамайг шүтэж явдаг хүмүүс цөөнгүй.

8 – р зураг: Мэдрэмтгий, шүтлэгтэй
Маш мэдрэмтгий бас шүтлэгтэй, үнэн гэж бодсон зүйлдээ насан туршдаа итгэдэг. Ямар ч зүйлийг ашигтай талаас нь хараад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Хэдий шүтлэг ихтэй ч өөрийнхөө зөн совинд итгэсэн нь хамгийн зөв сонголт байдаг. Харин зүүдэндээ тэр бүр итгэх шаардлагагүй. Их ядарснаас ч тэр үү, сөрөг бараан зүүд зүүдлэх хандлагатай. Өөрийгөө байнга сорьж, шинэ мэдлэг хурааж, оюуны чадамжаа шалгах дуртай. Дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө бага ч гэсэн зүйл хийхийг хүсдэг. Хайр дурлалын тал дээр аль болох нээлттэй байхыг хүсдэг ч тэр болгон бодсоноор болдоггүй. Дахин хэлэхэд чиний зөн совин ихэнхдээ үнэн байдаг.

9 – р зураг: Эрч хүчтэй, сэргэлэн
Чи бол эрч хүчний бөмбөлөг. Сонирхлыг чинь татсан зүйлийг хийхийн тулд ямар ч эрсдлийг даван туулахаас татгалзахгүй. Ямар нэгэн дүрэм журамд баригдахыг хүсдэггүй, зөрчигч гэж хэлж болно. Албан ажлын цаг буюу 08.00-17.00 цагийн хооронд баригдаж ажиллах нь чиний эрч хүч, урмыг унтраадаг. Өөрийн олсон шинэ санаа бүрийг ажил хэрэг болгож, үргэлжийн идэвхитэй амьдрах нь чиний хувьд зөв хэмнэл. Яг л солонго мэт олон өнгийн сайхан энергитэй учраас бусдыг маш хурдан сэтгэл санаагаар дэмжиж, ямар ч бараан өдрийн уур амьсгалыг эерэгээр өөрчилдөг. Хэрвээ чи эрч хүч, энергиэ алдсан мэт санагдаж байгаа бол өөрт чинь зориулсан ажлаа олж чадаагүйн шинж. Өөрийн хүсэл мөрөөдөл, урам зоригтоо итгэж дага. Мөрөөдөлдөө хүрэх аялал очих эцсийн зогсоол шиг л чухал гэдгийг санавал амжилт чиний гарт байна.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хөлийн хурууны хэлбэрээр хүний зан араншинг шинжих ухаан
Сонжоо

Хөлийн хурууны хэлбэрээр хүний зан араншинг шинжих ухаан

munkhzul
2022-01-12
Шүдний оогоо хэрхэн шахдагаар ямар хүн болохыг тань мэдэж болно
Бусад

Шүдний оогоо хэрхэн шахдагаар ямар хүн болохыг тань мэдэж болно

munkhzul
2021-08-10
Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
Сонжоо

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

khulan
2021-07-27
Дуртай өнгөөр тань таныг сонжихуй
Сонжоо

Дуртай өнгөөр тань таныг сонжихуй

munkhzul
2020-09-22
Цусны бүлгээрээ зан чанараа тодорхойлоорой!
Сонжоо

Цусны бүлгээрээ зан чанараа тодорхойлоорой!

munkhzul
2020-03-25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ
Загвар

Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ

khulan
2023-03-21
0

Монгол мисс бүсгүй Дубайд дэлхийн дизайнеруудыг хуйлруулж байна. М.Дашбалжид тэмцээний одтой чадварлаг модель. Өнгөрсөн 11 дүгээр сард “Middle east fashion...

Цааш унших
Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

2023-03-21
Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2023-03-21
JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

2023-03-21
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

2023-03-21

Санал болгож байна

Хацар гоо охид минь харийн эрэгтэйд энгэр ээ бүү нээгээч…
Хайр&секс

Хацар гоо охид минь харийн эрэгтэйд энгэр ээ бүү нээгээч…

2012-11-07
Арьс, үслэг эдлэл голлосон Катя Золын шинэ бүтээлүүд
Загвар

Арьс, үслэг эдлэл голлосон Катя Золын шинэ бүтээлүүд

2014-02-12
Айдасгүй хүнс
Зөвлөгөө

Айдасгүй хүнс

2018-09-11
Эрчүүдийн дур хүслийг өдөөдөг шилдэг 10 үнэртэй ус
Зөвлөгөө

Эрчүүдийн дур хүслийг өдөөдөг шилдэг 10 үнэртэй ус

2018-10-13
COVID-19: Дэлхий даяар халдварын тоо нэмэгдэж, шинэ хоригууд үйлчилж байна
Өнөөдрийн онцлох

COVID-19: Дэлхий даяар халдварын тоо нэмэгдэж, шинэ хоригууд үйлчилж байна

2020-11-17
“Номин”-гийн ажилчдын харьцааны соёлд муу тавилаа
Мэдээ

“Номин”-гийн ажилчдын харьцааны соёлд муу тавилаа

2015-04-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In