Биендээ шивээс хийлгэх нь залуусын нэг төрлийн гангараа төдийгүй шивээс нь дэлхий нийтийн хэмжээнд урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжөөд байна.Хэрвээ та шивээс хийлгэх талаар бодож байгаа бол зориулалтын салонд, зориулалтын багаж, будгаар ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нэг удаагийн зүү, хошуу, будагны сав, бээлий ашиглан хийлгэх нь чухал. Та өөрийгөө элэгний B,C вирус , ДОХ авахаас сэрэмжлэх хэрэгтэй. Мөн шивээс хийлгэхдээ та шивээс нь юу илэрхийлдэгийг мэдэхэд илүүдэхгүй.
Найз залуугын нэр
Дурласан эсвэл хамгийн их үзэн яддаг хүнийхээ нэрийг шивүүлдэг. Харамсалтай нь ийм дурлал удаан үргэлжилдэггүй байна. Хамгийн ил тод жишээ бол Анжелина Жоли. Тэрбээр Брэд Питтэй учрахаасаа өмнө Холливуудын томоождоггүй эр Билли Боб Торнтонд ухаангүй дурлаж, нэрийг нь хүртэл шивүүлж байсан билээ. Ийм шивээс удаан амьдрах чадваргүй байдаг.

Тэнүүлч шивээс
Өгзөг, ташаан дээрх шивээсийг ингэж нэрлэдэг аж. Голдуу эмэгтэйчүүд хийлгэдэг энэ шивээс согтуудаа гаргасан шийдвэртэй адил. Эрчүүд үүнийг сонгодог стиль гэж харах нь ховор.

Бугуйн дээрх шивээс
Ийм шивээсийг тэр бүр олон хүн олж харах боломжгүй учир өдөр бүр санаж байхаар зүйлээ бугуйн дээрээ шивүүлсэн нь дээр.

Цагираг
Энэ бол нөхөртэй гэдгээ бусдад тодоор илтгэж буйн шинж. Гэхдээ мөнх үргэлжлэх харьцаа гэж байдаггүйг санах хэрэгтэй. Харин шивээс мөнх зүйл гэж байдаггүйг нотолсон хэвээрээ үлдэнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдлээ арьсан дээрээ шивүүлэхдээ алдаатай бичих нь хамгийн тэнэг хэрэг. Жүжигчин, Хейден Панеттиер “ Харамсах зүйлгүй амьдар” гэсэн санаагаа итали хэлээр шивүүлэхдээ алдаатай бичсэн байдаг.

Гадаад үг
Дуучин Рианнагын хүзүүн дээрх “Rebelle Fleur” шивээс франц хэлний “rebel fleur” буюу “ Дуулгаваргүй цэцэгхэн” гэсэн утгатай үгийг буруу галигласнаас хувь тавиланг нь өөрчилсэн гэлтэй. Тиймээс гадаад үг шивүүлэхдээ төрөлх хэлтнээс үгийн утга, бэлгэдлийг тодруулахаа бүү март.

Хөлийн шивээс
Бугуйн шивээстэй адил үл анзаарагдам боловч Чарлиз Терон шиг бүсгүйчүүдийн хувьд сайхан хөлөөрөө гайхуулах бас нэг арга юм.

Цээжин дээрх шивээс
Биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэх нь таны хэрэг боловч ил тод шивээс таныг асуултын бай болгоно. Тааралдсан хүн болгон шивээсний чинь талаар асууж шалгаана. Мэдээж танд тайлбар хангалттай бий тийм биз дээ?

Мөрний шивээс
Мөрөн дээрх шивээс өөрийгөө хэн бэ гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүсч байгаагын тэмдэг. Харин жүжигчин Кристина Риччи шиг хүүхэлдэйн баатрын дүрс сонгохгүй байхыг зөвлөе. Хэрэв хатуу самар гэдгээ харуулахыг хүсвэл өөр зүйл бодож ол.

Ажил мэргэжлийн бэлгэдэл
Загвар өмсөгч Шанель Иманыг санаж байна уу? Түүний хүзүүн дээр хувцасны өлгүүрийн шивээс байдаг. Хэт утгачилсан ийм шивээс залуудаа бодлогогүй алхам хийснийг гэрчилж үлддэг. Бид мөнх 18-тай байдаггүй биз дээ.

О. Халиун