Baddiewinkle буюу Хелен Рут Van Winkle өдгөө 87 настай бөгөөд 1928 онд төрсөн Америкийн иргэн юм байна. Түүний этгээд хувцаслалт, стиль имиж нь интернэт ертөнцөд алдартай.
Тэрбээр гэрэл зураг, видео бичлэг хийж нийгмийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр байрлуулдаг гэнэ. Цахим сүлжээнд түүнийг нэг сая гаруй хүн дагалдаж байдаг.
Тэрээр анх ач охин Кеннеди Луйсаас тусламж авч, цахим ертөнцөд зургаа байршуулж байжээ.