Кардашианы дөрвөн эгч дүүс өөрсдийн гэсэн вэбсайттай болж байгаа бөгөөд тухайн сайтдаа өдрийн тэмдэглэл, гоо сайхны зөвлөгөө, дасгал болон өдөр тутмын амьдралын тухай бичих аж.
Эгч дүүсийн хамгийн алдартай Ким Кардашиан Вэст өөрийн сайтад жирэмсэн байх хугацаа түүний амьдралын хамгийн “муухай” үе гэж бичжээ.
Жирэмсэн байхдаа тэрбээр өөрийн хүссэнээр байж чаддаггүй нь үргэлж дасгал хийж, тачаангуй харагдах хүсэлтэй түүнд сайхан санагддаггүй талаар сонирхуулсан байна.
Сонирхуулахад дүүсийн вэбсайт нь төлбөртэй болон төлбөргүй мэдээлэл гэсэн сонголттой ажээ.
И.АВГУСТА
PHOTONEWS.MN