Австралийн ирээдүй зөгнөгч эрдэмтэд Ричард Уотсон болон Росс Доусон 2050 онд байхгүй болох магадлалтай зарим зүйлсийн жагсаалтыг гаргажээ. Эл жагсаалтад тусгагдсан зөгнөлүуд үнэхээр биеллээ олох нь хэцүү мэт боловч түүнийг бичсэн эрдэмтэд “Жагсаалтаас сул тал хайх гэж бүү хичээ” гэжээ. Харин эрдэмтэд цаг хугацаа өнгөрөх бүр хүмуүсийн ажил үүрэг, өөрчлөгдөж буй хэрэглээ, байгалийн үзэгдэл, гамшиг, дайн дажин гэх зэрэг бүхий л нийгмийн амьдралын ирээдүйн хэв маягийг авч үзжээ. Ричард Уотсон болон Росс Доусон нар уг жагсаалтаа анх 1950 оноос хойш хөтөлж эхэлсэн гэнэ. Тэдний үзэж буйгаар хүн төрөлхтөн хувь хүний үзэл баримтлал, нэг хунд тулгуурласан амьдралаа 1990 онд, итгэл найдвар болон шударга зангаа 2000 оны эхээр гээж эхэлсэн байна. Ингээд Р.Уотсон болон Р.Доусон нарын тодорхойлсноор 2050 онд үгүй болох “Үзэл бодол” болон “Эд зүйлс”-ийг хүлээн авна уу.
2012 онд: Dial Up интернэт сүлжээ
2013 онд: Факс илгээгч машин
2014 онд: Төөрөх, замаа олохгүй байх
2016 онд: Тэтгэвэр, ижил хүйстний цэнгээний газар, компьютерийн хулгана
2020 онд: Авторын эрх, үүрэг
2022 онд: Бичгийн дүрэм, блог цахим сайтууд
2023 онд: Амралтын өдөр
2024 онд: Ширээний компьютер, радио долгион
2025 онд: Үнэгүй авто зогсоол
2026 онд: Өдрийн хоол, РМ радио, чин сэтгэл, арьсны үрчлээ
2030 онд: Түлхүүр, хүүхдийн гэнэн нас, телевизийн үнэн бодит мэдээлэл
2033 онд: Задгай мөнгө
2034 онд: Хямдхан амралт
2035 онд: Нийгмийн дундаж зиндаа, Майкрософт,
2036 онд: Шатахуунаар ажилладаг төхөөрөмжүүд, хэн нэгний хараан доорх байдал
2037 онд: Байгалийн шалгарлаар хүүхэдтэй болох
2038 онд: Тайван амьдрал
2039 онд: “Уучлаарай” гэх хүсэлт, Европын холбоо
2040 онд: Түрийвч, иргэдэд нээлттэй төлбөргуй талбай, хүчилтөрөгч нөхөгч, цаасан мөнгө, мэдрэлийн согог
2042 онд: Зангиа
2044 онд: Ирээдуй эөгнөгч эрдэмтэд
2049 онд :Google, хараагүй хүмүүс
2050 онд; Гоо сайхны хагалгаа, өвчин. царай муутай хүн, үхэл