Бүр эрт дээр үеийн хүмүүст зүүдийг тайлбарлах шаардлага байсан бөгөөд тиймээсзүүд нойрыг тайлбарладаг анхны хүмүүс гарч ирсэн биз. Тэр үед аливаа бодит байдалд итгэж, тиймээс зүүд болон бодит амьдрал хоёрыг зааглаж чаддаггүй байж. Бүх зүүд хүмүүсийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдэгт тэд итгэж, тиймээс зүүд нойрыг тайлбарлах гэж оролддог болсон байна.Эртний Египетэд хүмүүс зүүдийг онцгой анхаарч, тэр ч байтугай зүүдийг ивээгч бурхададзориулан сүмийн цогцолбор ч барьж байжээ.
Ийм цогцолборуудад тусгай тайлгач нар буюу хүний зүүдийг манагчид ажиллаж, хүн бүрийн биш, харин зөвхөн нэр цуутай хүний зүүдийг тайлбарладаг байж. Энэ тайлгач нарзүүд бүрийг тайлбарлаж, чухамхүү тиймээс зэгсний цаасанд зүүдний анхны тайлбарыг бичиж байжээ. Сүмд зүүдний ийм тайлбарыгбас л дээдсийн хүрээллийнхэнуншдаг байсан байна.
Гэвч Дундад зуун гарахад, зүүдэнд хандах хандлага эсрэг тийшээ өөрчлөгджээ. Тэр үед сүм хийд асар их нөлөөтэй болсноор зүүдний тайлбарт дургүй болж, түүнийг шулмын гар хөл хэмээн нэрлэж, зүүдлэх үед шулам өөрөө хүнийг эзэмддэг хэмээн тайрбарлаж байжээ. Сүүлд нь сүм хийдийн нөлөө суларч ирэхэд, зүүдний тайлал хэрэггүй гэсэн бодол хүмүүст төрж, улмаар түүнийг зүгээр л ямар нэг чимээ шуугиан хэмээн үзэх болж, харин шинжлэх ухаан, сэтгэл судлалын ертөнцөд Зигмунд Фрейд гарч ирснээр зүүдэнд хандах хандлага дахиад л эрс өөрчлөгдсөн байна.Харин Фрейдийн зүүдний тайлбарыг хүмүүс өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа.
Харин өнөөгийн ертөнцөд зүүд тайлбарлагчид маш олширч, ингэснээр луйварчид үүнийг далимдуулан, элдэв буруу тайлбархийх болж байна.
Тийнхүү одоо зүүдний тухай зарим сонирхолтой баримтыг танилцуулая:
- 18 өдөр 21 цаг 40 минут – энэ бол өөрийн төрөлдөө Гиннесийн номд орсон цорын ганц дээд амжилт буюу тодруулвалхүний зүүдлээгүй дээд хугацаа гэнэ.
- Зүүдлэхдээ хүн ямар нэгэн өвчин тусч байгааг урьдчилан мэдэж болдогийг анагаах ухаан нотлосон бөгөөд жишээ нь, хэрвээ цээжээр өвдөж байна гэж зүүдлэвэл, энэ ньгуурсан хоолойн үрэвслийн шинж тэмдэг мөн.
- Олон хүн хар-цагаан өнгөөр зүүдлэдэг, ийм зүүд нь 20 орчим %-ийг эзлэдэг, хараагүй хүмүүс ч зүүдлэдэг. Ерөөс бүх хүн зүүдлэдэг, зарим хүн зүүдээ мартаж, юү ч зүүдлээгүй хэмээн мэлздэг.
- Сомнифобия гэдэг ньзүүдлэхээс айдаг хүмүүсийн айдас юм.
- Төгсгөлд нь дурдахад, 8 цаг биш, харин 6-7 цаг унтах нь илүү ашигтай гэдгийг судалгаа нотложээ.
С.Инда