Орц: 1.5 литр сүү
0.5 литр ус
3 ширхэг чанасан төмс
2 ширхэг өндөг
Хоолны 3 халбага гурил
Цөцгийн тос 50 гр
Давс
Хийх арга:
1. Чанасан төмсийг махны машинаар жижиглэж, гурил, давс, өндөгний шар нэмж хийгээд хутгана.
2. Сүү, усаа хольж буцалгаад дээрх зуурмагаас хийж зөөлөн галаар чанаж болгоно.
3. Шөлийг болох үед цөцгийн тос нэмнэ.