УИХ-ын гишүүн асан “симба” хочит Ц.Батаа гэх эрхэмийг улсын өмчит нисдэг тэргээр үнэг хөөж, хөгөө чирсэнийг мэдэхгүй хүн бараг үгүй. “Симба” нэртэй зайрмаг үйлдвэрлэж, хүүхдүүдийн дунд “од” болоод байсан тэрээр УИХ-ын гишүүн болмогцоо хүүхнүүдийн дунд од болсон. Тиймээс гурван охиныхоо ээжийг “жийж” залуу бүсгүйтэй дэр нэгтгэсэн тэрээр эдгээр хөгтэй явдлуудаасаа болж л дахин гишүүн болж чадаагүй гэдэг. Урлагийн мэргэжилтэй ч улстөрд орж, гарсан тэрээр өдгөө газар тариалангын бизнес эрхлээд нам жимхэн амьдрах болжээ. Тэгвэл саяханаас түүний дүү Ц.Бат-Энх гэх залуу амрагийн явдалаараа ахаасаа дутахгүй шуугиан тариад байгаа сурагтай.
Ц.Бат-Энх нь “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд нэлээд биелэгжүү нэгэн аж. Тэрээр “С1” телевизээр гардаг байсан “Шоубиз” нэвтрүүлгийн хөтлөгч Зулаатай дэр нэгтгээд байгаа гэнэ. Зулаагийн хувьд өмнө НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяртай гэрбүл болж хамтран амьдарч байсан бөгөөд энэ үеэс л Ц.Бат-Энх Зулааг “эргүүлдэг” байсан гэж ойр тойрныхон нь ярьдаг юм билээ. Телевизийн дэлгэцээр хагас нүцгэн шахуу гарч, аальгүйхэн яриагаараа олон залуусын сэтгэлийг гижигдсэн Зулаагийн хувьд ганцхан Н.Номтойбаяр ч биш өнгө, мөнгөтэй олон залуустай нэр холбогдож явсан.
Түүнчлэн “Мөнгөтэй залууд сайхан хүүхэн хэрэгтэй, сайхан хүүхэнд мөнгө хэрэгтэй” хэмээн ярьж нэлээдгүй шуугиан тарьж байсан. Тиймээс бэлтэй, бэнчинтэй Ц.Бат-Энхийг сонгосон нь жинхэнэ хайр уу эсвэл өөрт нь хэрэгтэй зүйл түүнд хангалттай байгаа болохоор ийм сонголт хийсэн үү гэдгийг сонирхох хүн олон. Ямартай ч хосуудын хамтын амьдрал хэдий удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
factnews.mn