Хувцас загварын хамгийн том арга хэмжээ Met Gala 2024 үдэшлэг уламжлал ёсоороо Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд эхэллээ.
Энэ жилийн үдэшлэгийг Ж.Ж.Баллардын 1962 онд гаргасан “Цаг хугацааны цэцэрлэг” богино өгүүллэгээс сэдэвлэсэн тул цэцэг навч, ургамлын хээтэй хувцас зонхилж байна. Мөн Метрополитан музейн урлагийн хувцасны хүрээлэнгээс энэ үеэр “Нойрсож буй гоо үзэсгэлэн: Дахин сэргэж буй загвар” үзэсгэлэн дэлгэлээ.