Украйны алдарт дуучин Борис Апрель гэгч энэ эр гэнэтхэн өөрийгөө эрс өөрчилж гадна төрхөө эмэгтэйлэг байдлаар сольжээ. Уг нь тэрээр эрэгтэйлэг дүр төрхөөрөө л ард түмэндээ алдаршин хүндлэгдэж байсан юм. Түүний фенүүд нь ийм алхам хийсэнд нь дургүйцэн эсэргүүцэж байгаа гэнэ. “Би чөлөөт нийгэмд амьдарч би дуртай бүхнээ хийж юу хүссэнээ хэрэглэнэ. Яагаад гэвэл энэ бол зөхвөн миний л бие, миний дотор хар ч бий цагаан ч бий, бурхан ч бий чөтгөр ч бий би өөрийнхөө амьдарлаар бахархаж байна. Иймээс миний юу хийхийг битгий зааж сурга” гэж тэрээр саяхны нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна. Зарим нэгэн хэвлэлээр Борисийг дэлхий даяар өөрийгөө таниулахын тулд ийм алхам хийж байгаа ч гэж бичээд байна.